Бидний өдөр бүр хийдэг жижиг үйлдэл бүр байгальд нөлөөлдөг. Хогоо зориулалтын саванд хийхэд хэдхэн секунд л шаардлагатай. Харин ил задгай хаясан хог байгальд олон жил үлдэж, хуульд заасан хариуцлага ч дагуулдаг. Цэвэр орчин бол хэн нэгний биш, бид бүгдийн хамтын хариуцлага.
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хэнань мужийн Жөнжоу хотноо зохион байгуулж буй "Дижитал эрин үеийн хууль зүйн шинэ сорилтууд" сэдэвт олон улсын прокуроруудад зориулсан зуны хөтөлбөрт Прокурорын байгууллагын төлөөлөл хамрагдаж байна.
ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГААС ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХ НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЭХЛҮҮЛЛЭЭ
УЕПГ-ын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ОНХХ-ээс бэлтгэн хүргэдэг “Прокурорын мэдээлэл” нэвтрүүлгийн 2026 оны зургаадугаар сарын шинэ дугаарыг хүргэж байна
Прокурорын байгууллага 2026 оны 6 дугаар сарын 22-ноос 26-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 43,165 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.
Судалгааны үр дүнгээр тогтоогдсон нөхцөл байдалд тулгуурлан Прокурорын байгууллагаас улсын хэмжээнд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн эрх ашгийг хамгаалах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх зорилгоор “Хамгаалсан байгаль-Бидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээг эхлүүлээд байна.
Нөлөөллийн аян эхэллээ
Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Чарльз Болландыг хүлээн авч, уулзлаа.
Прокурорын байгууллага 2026 оны эхний 6 сарын байдлаар мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдсон 171 хүнд холбогдох 117 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөх хотод энэ сарын 22-ноос 29-ны өдрүүдэд зохин байгуулагдаж байгаа “БНХАУ-ын Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн эрх зүйн орчин” сэдэвт сургалтад прокурорын байгууллагын төлөөлөл оролцож байна.
Нийслэл прокурорын газраас өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны 6 дугаар сарын 15-наас 19-ний өдрүүдэд хахууль авах, хахууль өгөх, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт буруутгагдсан 4 хүнд холбогдох 2 хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлж, шүүхээс 4 хүнийг авлигын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулсан байна.
Прокурорын байгууллага 2026 оны 06 дугаар сарын 15-наас 19-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 44,644 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ. Дээрх хугацаанд 1,648 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 840 хэрэг шинээр нээж, 464 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.
Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгээс “Удирдах ажилтны манлайлал” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Олон Улсын хөдөлмөрийн байгууллагаас Бүгд Найрамдах Итали Улсын Турин хот дахь Нэгдсэн Үндэстний байгууллагын сургалтын төвд зохион байгуулсан “Олон Улсын хөдөлмөрийн хэм хэмжээ” сэдэвт сургалтад Прокурорын байгууллагын төлөөлөл оролцлоо.
Америкийн Нэгдсэн Улсын Хар тамхитай тэмцэх албанаас Тайланд Улсын Бангкок хотын Олон Улсын хууль сахиулах академи (ILEA Bangkok)-д 2026 оны 6 дугаар сарын 08-12-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Хар тамхины ахисан шатны мөрдөн шалгах ажиллагаа” сэдэвтэй сургалтад Прокурорын байгууллагын төлөөлөл оролцлоо.
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн шийдвэрлэлтийг ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой.
Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхэд прокурорын гүйцэтгэх үүрэг: Хууль бус хөрөнгийг мөшгөх, буцаан авах ба хүлээлгэх хариуцлагын тогтолцоо” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр (2026.06.16) Улаанбаатар хотноо болж байна
Прокурорын байгууллага 2026 оны 6 дугаар сарын 08-наас 12-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 45,149 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.
Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт судалгааны хүрээлэнгээс Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамтай хамтран “Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн онцлог, Олон улсын эрх зүйн зохицуулалт” сэдэвт сургалтыг 2026 оны 6 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.Мэндсайхантай “Мансуурах зөрчил”-ийн гаралт, шийдвэрлэлт энэ төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба