Прокурорын байгууллага 2024 оны 2 дугаар сарын 05-наас 09-ний өдрийг хүртэл хугацаанд шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулахаар 5, ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой 5, эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан 237 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 1021 гомдол, хүсэлтийг хяналаа.
Прокурорын байгууллага 2023 онд байгаль орчинд хохирол учруулсан 958 хэрэгт хяналт тавьж, нийт 575 хүн, 8 хуулийн этгээдэд холбогдох 421 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлсэн байна.
Энэ төрлийн гэмт хэрэг 2022 онтой харьцуулахад 17.9 хувиар өсөж, хүүхдүүд өмчлөх эрхийн эсрэг болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас хохирсон тохиолдол их гарсан байна.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 2022 оноос 22.1 хувиар өссөн бөгөөд 55.1 хувь нь Нийслэлд, 44.9 хувь нь орон нутагт бүртгэгджээ.
Иргэн та татвар оногдуулдаг бараа бүтээгдэхүүний татварын тэмдэгийн мэдээллийг E-barimt аппликейшнаар QR код уншуулж, бүтээгдэхүүний мэдээлэлтэй тохирч байгаа эсэхийг нягтлаарай.
Прокурорын байгууллага 2023 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 405 хэрэгт хяналт тавьж, 228 хүнд холбогдох 198 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлүүллээ.
Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг, зөрчилд хяналт тавих чиглэлээр прокуроруудыг мэргэшүүлэх сургалт Улаанбаатар хотноо болж байна.
Прокурорын байгууллага 2024 оны 1 дүгээр сарын 29-нөөс 2 дугаар сарын 02-ны өдрүүдэд 210 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 105, Өмчлөх эрхийн эсрэг 67, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 18, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 9, Хүрээлэн байгаа орчны эсрэг 4, Авлига, албан тушаалын 3, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 2 хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Прокурорын байгууллага 2023 онд авлига, албан тушаалын 1661 хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэгт хяналт тавьсан бөгөөд 2022 онтой харьцуулбал 20 хувиар өсжээ.
Төв аймгийн хэмжээнд 2023 онд гэмт хэрэг 18,4 хувиар, зөрчил 10 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарсан байна.
Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон хүний эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардлыг хууль хяналтын байгууллага буруутай этгээдээр нөхөн төлүүлэх арга хэмжээг авна гэж Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан.
Прокурорын байгууллага 2023 онд соёлын өвтэй холбоотой нийт 33 хэрэгт хяналт тавьсан байна. Дээрх төрлийн гэмт хэргийн 75.8 хувь нь Нийслэлд, 24.2 хувь нь орон нутагт бүртгэгджээ.
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Боловсрол, шинжлэх ухааны газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийг чадавхжуулах нь” уулзалтыг зохион байгууллаа.
#ЭРҮҮГИЙН #ХУУЛЬ БОЛОН #ЗӨРЧЛИЙН ТУХАЙ #ХУУЛЬД #ЖОЛООЧ НАРТ ХАМААРАЛТАЙ ЯМАР #ӨӨРЧЛӨЛТ ОРСОН БЭ?
Прокуророос 2023 онд хэрэг бүртгэлтийн 63.495 хэрэгт хяналт тавьж ажилласнаас Залилах, Хулгайлах төрлийн гэмт хэрэг дийлэнх хувийг эзэлж байна
Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоан Хань Дамыг хүлээн авч уулзлаа.
Улсын хэмжээнд 2024 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн байдлаар согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон зөрчил 1156 гарчээ.
Гэмт хэргийн улмаас бусдад учирсан эд хөрөнгийн хохирол 2023 онд хоёр дахин өсөж,14.8 их наяд төгрөгт хүрснээс 11.7 их наяд төгрөг буюу 79 хувь нь нөхөн төлөгдсөн байна.
Тус ажлын хэсэгт Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газрын 4 прокурор, цагдаагийн байгууллагын 115 мөрдөгч багтаж, шалгалтын ажиллагааг явуулахаар болсон байна.
Прокурорын байгууллага 2024 оны 1 дүгээр сарын 22-ноос 26-ны өдрүүдэд 216 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 101, Өмчлөх эрхийн эсрэг 75, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 15, Хүний амьд явах эрхийн эсрэг 8, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 7, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 2, Авлига, албан тушаалын 2, Үндэсний эв нэгдлийг бусниулах 1 хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба