аймаг, Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газруудын ерөнхий прокурорын орлогч болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокуроруудын нэгдсэн зөвлөгөөн, сургалтыг зохион байгууллаа.
Сонгинхайрхан дүүргийн прокурорын газраас дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Татварын хэлтэс, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хөдөлмөр нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтэстэй хамтран “Прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчилах, Хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн, хорих ангиас суллагдсан этгээдүүдэд ажил зуулчлах” нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа.
Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОЙКА/ болон тус улсын Хууль зүйн яамны харьяа Хууль зүйн институтын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй "Монгол Улсын Прокурорын байгууллагын чадавхийг бэхжүүлэх/Capacity Building of Mongolian prosecutors 2022-2024” төслийн сургалтын үйл ажиллагаа 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр эхэллээ.
Багануур дүүргийн прокурорын газраас шалгалтын хүрээнд 116 хүнээс тандалт судалгаа авч, эрүү шүүлт тулгах гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг зохих журмын дагуу шалгуулах арга хэмжээ авчээ.
Прокурорын байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, Эрүүгийн болон Зөрчлийн хуульд заасан аливаа хэргийн талаар олон нийтэд мэдээлэхэд анхаарах асуудлын хүрээнд сэтгүүлчдийг чадавхжуулах зорилготой энэхүү сургалт нь 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд давхардсан тоогоор 60 орчим сэтгүүлч хамрагдаад байна.
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2022 оны 6 дугаар сарын 13-наас 6 дугаар сарын 17-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 15 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 252 даалгавар бичгээр өгсөн байна.
Улсын ерөнхий прокурорын газрын удирдлагууд Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүдтэй уулзаж, хүний эрхийн чиглэлээр ажиллах хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал солилцон ярилцлаа.
Хэлэлцүүлэг зохион байгууллаа
Дархан-Уул аймгийн прокурорын газраас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх, шалтгаан нөхцөлийг арилгуулахаар Дархан сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Зэвсэгт хүчний 330 дугаар анги, 065 дугаар ангийн 322 дугаар тусгай салбар, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Онцгой байдлын газар, Боловсрол, шинжлэх ухааны газарт прокурорын мэдэгдэл хүргүүллээ.
Хэнтий аймгийн прокурорын газраас “Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчлийг шалгаж шийдвэрлэхэд учирч буй хүндрэл бэрхшээл, анхаарах асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас аймгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, төрийн болон төрийн бус байгууллагуудад хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шалтгаан нөхцөл, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал сэдвээр сургалтуудыг зохион байгуулжээ.
Улсын Ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтэс, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс хамтран хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудтай 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 392 даалгавар бичгээр өгсөн байна.
Хүний эрх, эрх чөлөөг хангаж ажиллах, хүний эрх, эрх чөлөөг үндэслэлгүйгээр хязгаарласан аливаа тохиолдол гаргахгүй байхад анхаарч тус дүүрэг дэх Цагдаагийн газрын III хэлтсийн мөрдөгч нарт сургалт хийлээ
Уралдаанд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар сургуулийн түүх нийгмийн ухааны багш П.Амарсанаа, лаборатори 1 дүгээр сургуулийн түүх нийгмийн ухааны багш Д.Лхагважаргал, 2 дугаар сургуулийн түүх нийгмийн ухааны багш М.Мянганбэлэг нар шагналт байранд шалгарсан байна.
Өвөрхангай аймгийн прокурорын газраас 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр аймгийн мэргэжлийн хяналтын газрын зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнууд болон 19 сумдын байгаль хамгаалагч нарт сургалт зохион байгууллаа.
Зөрчлийн хэргийн улмаас нийт 3.859.466 мян.төгрөгийн хохирол учирснаас 81.9 хувь нь нөхөн төлөгджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас санаачлан, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран хэрэгжүүлэхээр болсон “Баянзүрх-Бүтэн зүрх” зорилтот төслийн нээлтийн арга хэмжээ боллоо.
Сэлэнгэ аймгийн прокурорын газраас прокурор, ажилтнуудын гэр бүлийн дунд “ААВ-ЭЭЖ-БИ” хөгжөөнт тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд нийт 8 багийн 24 гишүүн оролцож хурд, хүч, авхаалж, самбаагаа сорин өрсөлдсөн байна.
Зөвлөгөөнөөр хүүхдийн эрхийг хамгаалах үүрэг хүлээсэн байгууллагуудын үйл ажиллагаанд гарч буй хүндрэл бэрхшээл, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, мөн сургуулийн орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлаар ярилцаж, санал солилцсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба