Монгол Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат АНУ-ын Төрийн Департементын Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх газрын зөвлөх, ажилтан Мэтью Виллэмэйн, Ребекка Леснак нартай уулзалт хийж, хоёр улсын засгийн газар хооронд 2020 онд байгуулсан “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээ”-ний хэрэгжилт, үр дүнгийн талаар танилцууллаа.
Уулзалтаар хоёр улсын прокурорын байгууллага хоорондын олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх, үндэстэн дамнасан, ялангуяа авлига албан тушаал болон мөнгө угаах зэрэг гэмт хэргийг мөрдөн шалгах, хөрөнгө буцаах чиглэлээр харилцан туршлага солилцох, прокурорыг мэргэшүүлэх, давтан сургах чиглэлээр санал солилцсон байна.
Уулзалтаар Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, БНТУ-ын Хууль зүйн академи хооронд 2017 онд байгуулсан “Хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн хэрэгжилтийн талаар ярилцаж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зарим асуудлаар санал солилцлоо. Тухайлбал, үндэстэн дамнасан, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, мөнгө угаах, авлига, албан тушаалын зэрэг тодорхой төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр туршлага солилцох, хамтарсан судалгаа хийх, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх зэргээр хамтын ажиллагааг эрчимжүүлж, харилцан дэмжиж ажиллахаар тохиролцов.
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лондон хотноо 2023 оны 09 дүгээр сарын 24-нөөс 27-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Олон Улсын Прокуроруудын Холбооны 28 дугаар чуулганд Монгол Улсын ерөнхий прокурор тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.
Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Батболд, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Баянжаргал, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Энхтөр, Бодлого төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Н.Энхтуяа нар ХБНГУ-ын Бавар мужийн Мюнхений ерөнхий прокурорын газарт зочилж, ажил хэргийн уулзалт хийлээ.
Олон Улсын прокурорын холбооны 28 дугаар чуулган 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лондон хотноо нээлтээ хийлээ.
Монгол Улсын ерөнхий прокурорын газар АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран хоёр улсын хамтын ажиллагаа, эрх зүйн тогтолцооны хөгжлийг дэмжих, прокурорыг чадавхжуулах зорилгоор “Оюуны өмчийн эрхийн хэрэгжилт” сургалтыг 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.
Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Батболд, Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн дарга Ж.Болорпүрэв нар АНУ-ын Флорида мужийн дүүргийн Шүүхийн шүүгч Майкл Ж.Франк , Виржиниа Ковингтон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын 20 прокурор хууль бус хөрөнгө, орлогыг буцаан авах чиглэлээр БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдаж байгаа сургалтад хамрагдаж байна.
Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг үүрэгт ажил нь дуусгавар болж, нутаг буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.
БНХАУ-ын Ардын дээд прокурорын газрын төлөөлөгчид Монгол Улсын ерөнхий прокурорын газарт хийсэн айлчлалын хүрээнд хоёр улсын прокурорын байгууллага хоорондын ажил хэргийн уулзалтыг зохион байгуулав.
Монгол Улсын ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайханы урилгаар БНХАУ-ын Ардын дээд прокурорын газрын Прокурорын хорооны байнгын гишүүн Ван Чун тэргүүтэй зочид төлөөлөгчид 2023 оны 6 дугаар сарын 01-нээс 03-ны өдрүүдэд Монгол Улсын ерөнхий прокурорын газарт албан ёсны айлчлал хийлээ.
Монгол Улсын ерөнхий прокурорын газар, БНХАУ-ын Ардын дээд прокурорын газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд тус улсын Хэнань аж үйлдвэрийн их сургуульд зохион байгуулагдсан сургалт, семинарт Улс, аймаг, Нийслэл, тээвэр, дүүрэг, сум дундын прокурорын газрын 20 прокурор оролцлоо.
Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, Дэлхийн банкнаас хамтран “Хөрөнгө буцаах ажиллагааны гарын авлага: Салбарын мэргэжилтнүүдэд зориулсан хоёр дахь хэвлэл, 2021” номыг монгол хэл дээр орчуулан хэвлүүлж, 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр нээлтээ хийлээ. Энэхүү ном өмнө нь англи, испани, араб, франц хэлээр нийтлэгдэж байсан бол ийнхүү монгол хэлээр нийтийн хүртээл болж байгаа бөгөөд манай улсын шүүх, прокурор, цагдаа, Авлигатай тэмцэх газар, Санхүүгийн мэдээллийн алба, Терроризмтой тэмцэх зөвлөлийн төлөөлөл бүхий ажлын хэсгийн гишүүд хамтран орчуулгын ажлыг хийсэн байна.
Монгол Улсын ерөнхий прокурорын газар болон АНУ-ын Хууль зүйн яамны Прокурорын хөгжил, туслалцаа, сургалтын газрын хамтын ажиллагааны хүрээнд “Дижитал нотлох баримт болон Зэрлэг ан амьтдыг худалдаалах, Мөнгө угаах гэмт хэргийг шалгаж шийдвэрлэх ажиллагаа” сэдэвт сургалтыг 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 19-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Дур зоргоор баривчлан саатуулах асуудлаарх Ажлын хэсэг нь анх 1991 онд Хүний эрхийн комиссын 1991/42 тоот тогтоолоор байгуулагдсан.
Румын Улсын Авлигатай тэмцэх үндэсний газрын дарга, ерөнхий прокурор Крин-Нику Болога
10 прокурор Америкийн Нэгдсэн Улсад 2022 оны 04 дугаар сарын 08-наас 16-ны өдрүүдэд мэргэжлийн хөтөлбөрт хамрагдаж байна.
Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан БНХАУ-ын Ардын дээд прокурорын газрын ерөнхий прокурор Жан Жуньтай 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр цахим уулзалт хийлээ.
Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын прокурорын байгууллага байгуулагдсаны 300 жилийн ойн арга хэмжээний хүрээнд тус улсын Цэргийн прокурорын газраар зочилж, Цэргийн ерөнхий прокурор В.Г.Петровтой уулзалт хийлээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба