Прокурорын туслах ажилтны ажлын байранд ажиллах хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор уг ажлын байранд ажиллах хүсэлтэй иргэдийн дунд сонгон шалгаруулалт зарлаж байна.
ажлын хэсэг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсанаас хойш хэрэг бүртгэлтийн 82 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон 156 хүн, 3 хуулийн этгээдийг яллагдагчаар татан, мөрдөн байцаалтын 38 хэргийг шалгажээ. Тухайлбал, улс төрд нөлөө бүхий 13, Хил, Гааль, Авто тээврийн үндэсний төв, Төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдах, гүйцэтгэх албан тушаалтан 90, хувийн компанийн захирал, менежер, хувиараа нүүрс тээвэрлэгч 49, гадаад улсын 4 иргэн яллагдагчаар татагдсан байна.
Онцлох үйл явдал- 11 сар
УЕПГ-ын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэн /ССХ/, Монголын Хуульчдын холбоо /МХХ/ хамтран “Хуульчдад зориулсан сургалтын тогтолцоо, шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлгийг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа.
Улсын ерөнхий прокурорын газраас байгуулсан Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд төсвийн хөрөнгөөр нийтийн тээврийн автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж ажиллаж байна.
Энэ удаагийн нэвтрүүлгээр: Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр прокурорын байгууллагаас авч хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар хүргэхээр бэлтгэлээ.
Прокурорын байгууллага 2023 оны 11 дүгээр сарын 20-оос 24-ийг хүртэл хугацаанд шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах, ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой тус тус 5, эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан 332 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 1058 гомдол, хүсэлтийг хянан үзэв.
Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тэргүүтэй прокурорын байгууллагын төлөөлөгчид 2023 оны 11 дүгээр сарын 06-10-ны өдрүүдэд БНХАУ-ын Шанси мужийн Шиань хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын ерөнхий прокуроруудын 21 дэх удаагийн чуулга уулзалтад ажиглагчаар оролцлоо.
Жил бүрийн 12 сарын 09-ний өдөр тохиодог Авлигын эсрэг Олон Улсын өдрийг угтаж Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас авлигын хор уршгийн талаар иргэд, олон нийтэд таниулах ажил, арга хэмжээг зохион байгуулсан байна.
Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 167, Өмчлөх эрхийн эсрэг 90, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 20, Хүрээлэн байгаа орчны эсрэг 11, Авлига, албан тушаалын 3 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Иймд тус дүүргийн прокурорын газраас гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “ГЭР БҮЛ ХАМГИЙН АЮУЛГҮЙ ОРЧИН” видео шторкийг бэлтгэлээ.
УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны хяналтын прокурор Б.Гүнсэл Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сайнзаяатай " “Хууртахгүй бол алдахгүй” аяны талаар ярилцлаа. "Хууртахгүй_бол_алдахгүй
Тайландын хаант улсын нийслэл Бангкок хотноо 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн зохион байгуулагдсан Оюуны өмчийн гэмт хэрэгтэй тэмцэх сүлжээний /IPCEN/ долоодугаар хуралд Монгол Улсын ерөнхий прокурорын газрын төлөөлөл оролцлоо.
Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүүхдийг гэм бурууг нь ухамсарлуулах, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах зорилгоор ял оногдуулахгүйгээр тэнсэж нэгээс гурван жил хүртэл хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авдаг.
Прокурорын байгууллага 2023 оны 11 дүгээр сарын 13-наас 17-ны өдрүүдэд гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах, дахин үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 5 байгууллага, албан тушаалтанд мэдэгдэл хүргүүллээ.
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрхийг зөрчихгүй байх, эрх бүхий албан тушаалтнуудыг чадавхжуулах чиглэлээр анхаарч ажиллаж байна.
ЭРСДЭЛЭЭС ИРЭЭДҮЙГЭЭ АВАРЪЯ! #ӨНӨӨДӨР_ДЭЛХИЙН_ХҮҮХДИЙН_ӨДӨР_ТОХИОЖ_БАЙНА Дорнод аймгийн прокурорын газар
НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц 1989 оны 11 сарын 20-ны өдөр батлагдаж, эл өдрийг Дэлхийн Хүүхдийн Өдөр болгон тэмдэглэж байхаар НҮБ-ын Хүүхдийн Сангаас уриалж, тус конвенцод дэлхийн 130 гаруй орон нэгдэн оржээ.
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 11 дүгээр сарын 13-наас 17-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 31.763, мөрдөн байцаалтын 3414 хэрэгт хяналт тавьж, нийт 172 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Энэ оны 10 сарын байдлаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлд заасан Татвар төлөхөөс зайлсхийх 8 хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн бол Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт 31 хэрэг шалгагдаж байгаа ажээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба