“Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхэд прокурорын гүйцэтгэх үүрэг: Хууль бус хөрөнгийг мөшгөх, буцаан авах ба хүлээлгэх хариуцлагын тогтолцоо” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хуралд эрхэм хуульч, эрдэмтэн, судлаач, салбарын мэргэжилтнүүдийг илтгэл ирүүлж оролцохыг урьж байна.
Монголын хуульчдын холбооноос зохион байгуулж буй “Цөлжилттэй тэмцэхэд хуульчдын оролцоо” хуш мод тарих өдөрлөгт улс, нийслэл, тээвэр, дүүргийн прокурорын газрын прокурор, ажилтнууд оролцож, мод тарилаа.
Прокурорын байгуулагаас 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглахтай холбоотой 143 хүнд холбогдох 98 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
Прокурорын байгууллагаас 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 263 хүнд холбогдох 114 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Дотоод хэргийн их сургууль, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран зохион байгуулж буй “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлого, үйл ажиллагаа: Онол, практик” эрдэм шинжилгээний хуралд прокурорын байгууллагын төлөөлөл оролцлоо.
Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгээс Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь Төлөөлөгчийн газартай хамтран 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдөр “Өсвөр насны хүүхдийн үйлдэж буй гэмт хэргийн онцлог” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Улсын ерөнхий прокурорын газраас санаачлан ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Монголын Хуульчдын Холбоотой хамтран “Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхэд прокурорын гүйцэтгэх үүрэг: хууль бус хөрөнгийг мөшгөх, буцаан авах ба хүлээлгэх хариуцлагын тогтолцоо” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2026 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна.
Нийслэлийн прокурорын газраас 2026 оны 5 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргээс тоймлон хүргэж байна.
Прокурорын байгууллага 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлд заасан “Хууль бусаар эм, эмийн түүхий эд биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх, экспортлох, имтортлох, ханган нийлүүлэх худалдах” 26 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, гэм буруугийн асуудлыг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна.
Тээврийн прокурорын газраас 2026 оны 4 дүгээр сарын байдлаар хүний эрүүл мэндэд хохирол учруулсан 302 хэргийг шүүхэд шилжүүлснээс 103 хэрэг нь явган хүний гарц дээр гарсан зам тээврийн осол байна.
БААТАР ХОТ-ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТГҮЙ ХОТ
Нийслэлийн прокурорын газраас 2026 оны эхний 5 сарын байдлаар шүүхээр шийдвэрлүүлсэн Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн хэргүүдээс тоймлон хүргэе.
Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.Энхмаатай “Амьтны тухай хууль зөрчих” зөрчлийн гаралт, шийдвэрлэлтийн талаар ярилцлаа.
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн шийдвэрлэлтийг ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой.
Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгээс “Прокурор-сургагч багш нарыг чадавхжуулах сургалт”-ыг зохион байгууллаа.
Прокурорын байгууллага 2026 оны 5 дугаар сарын 11-нээс 15-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 46,841 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.
Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Бүгд Найрамдах Азербайжан Улсын ерөнхий прокурор Камран Алиевын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийлээ.
Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгээс санаачлан Монголын Хуульчдын холбоотой хамтран дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй оюутны эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан “Цахим орчин дахь хүний эрхийн хамгаалалт ба гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чиг хандлага” сэдвийн хүрээнд хоёр үе шаттай зохион байгуулагдлаа.
Баруун аймгуудад хууль бусаар ан агнах хэргүүд зонхилон гардаг бөгөөд 2026 оны эхний 5 сарын байдлаар Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас аргаль, баавгай гэх мэт ховор амьтныг хууль бусаар агнасан хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлсэн талаарх мэдээллийг тоймлон хүргэж байна.
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглахтай холбоотой хэргээс өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 5 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд анхан шатны шүүхээр 6 хүнд холбогдох 6 хэргийг шийдвэрлүүлж, шүүхээс 6 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоноос 2 хүнд зорчих эрхийг хязгаар ял, 4 хүнд хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба