Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэн, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газруудын хамтран зохион байгуулж байгаа “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг шалгаж, шийдвэрлэхэд анхаарах асуудал” сэдэвт сургалт Хустайн байгалийн цогцолборт газарт 2024 оны 9 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд болж байна.
Гэрийн тэжээвэр амьтан буюу нохойндоо зориулалтын хошуувч зүүлгэж хэвшээрэй!
Нийслэлийн хэмжээнд энэ оны 8 сарын байдлаар Гэр бүлийн хүчирхийллийн зөрчил 5043 бүртгэгдсэнээс 87 буюу 1.7 хувь нь Багануур дүүрэгт гарсан байна. Тус дүүрэгт бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийн 35 хувьд нь хүүхэд хохирсон, ялангуяа бие махбодид нь халдсан, үл хайхарсан, дэргэд нь архидан согтуурсан зөрчил байгаа бөгөөд гаралт нь өмнөх оны мөн үеэс 1.8 хувиар өсжээ.
Багануур дүүргийн прокурорын газраас 2024 оны 9 сарын байдлаар хяналтын харьяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад нийт 4 шаардлага хүргүүлж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар үүрэг өгч ажилласан байна.
“Мөнгө угаах болон Үндэсний эрсдэлийн үнэлгээгээр тодорхойлогдсон өндөр эрсдэлтэй суурь гэмт хэргийг мөрдөн шалгах, яллах, хөрөнгө хураах, зэрэгцээ мөрдөн шалгалт явуулах аргачлал”-ын талаар танилцуулсан тус сургалтад нийт 50 орчим хүн танхимаар болон цахим хэлбэрээр оролцсон байна.
Прокурорын байгууллага 2024 оны 9 дүгээр сарын 09-нөөс 13-ны өдрийг хүртэл хугацаанд эрүүгийн 223 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагыг чангаруулсан хуулийн заалт энэ оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн.
Зөрчлийн хэргийн улмаас хүн, хуулийн этгээд, төр, нийтийн ашиг сонирхолд 3.6 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 2.3 тэрбум төгрөгийн хохирол нөхөн төлөгджээ.
Улсын төсөвт учирсан 238.9 сая төгрөгийн хохирлыг холбогдох иргэн, аж ахуйн нэгж байгууллагаар нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 1.8 хувиар өсжээ.
ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН УЛМААС ХОХИРСОН ДААТГУУЛАГЧИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫГ ХЭРХЭН НӨХӨН ТӨЛҮҮЛДЭГ ВЭ?
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ “ЭВ-ЭЕ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЖЭЭ
Дархан-Уул аймгийн прокурорын газар
Прокурорын байгууллага 2024 оны 9 дүгээр сарын 02-ноос 06-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 40925, мөрдөн байцаалтын 2833 хэрэгт хяналт тавьж, мөрдөгчид тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр нийт 407 даалгавар бичгээр өгч, эрүүгийн 238 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.
УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Ю.Ариунзаяа Багануур дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Баттуяатай "Жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол гэмт хэрэгт тооцогддог" сэдвээр ярилцлаа.
Прокурорын байгууллага 2024 оны 9 дүгээр сарын 02-ноос 05-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 278 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч шийдвэрлэлээ.
Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Вьентьян хотноо зохион байгуулагдсан Нэгдсэн Үндэсний Байгууллагын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газрын “SEAJust” Олон улсын сүлжээ байгууллагын нэгдсэн хуралдаанд оролцлоо.
ХҮҮХДҮҮД ЭЭ! БУСДЫН ГЭЭГДҮҮЛСЭН ЭД ЗҮЙЛИЙГ ХУВЬДАА АШИГЛАЖ БОЛОХГҮЙ ШҮҮ!
Прокурорын байгууллага 2024 оны 8 дугаар сарын 26-наас 30-ны өдрийг хүртэл хугацаанд эрүүгийн 232 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.
УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Ю.Ариунзаяа Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Саруул-Ирээдүйтэй "Цахим орчинд залилуулахаас сэргийлье!" сэдвээр ярилцлаа.
Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Эдийн засаг, байгаль орчны асуудал эрхэлсэн зохицуулагч Бакит Зусупов, Эдийн засгийн удирдлагын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Вера Стробачова-Будвэй нарыг хүлээн авч уулзлаа.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба