ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГАД ГОМДОЛ, ХҮСЭЛТ ХЭРХЭН ГАРГАХ ВЭ?
Улсын хэмжээнд 2025 оны дөрөвдүгээр сард нийт 250.971 зөрчил бүртгэгдсэн нь гуравдугаар сард гарсан зөрчилтэй харьцуулан үзэхэд 18.1 хувиар өссөн байна.
Цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулах, энэ төрлийн гэмт хэргийн улмаас эд хөрөнгө, сэтгэл зүйгээрээ хохирох тохиолдол их гарах болсон. Тус гэмт хэргийн шийдвэрлэлт, урьдчилан сэргийлэх чиглэлээр Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Халиунаагаас тодрууллаа.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын ажлыг хялбар, боловсронгуй болгох, чанар, үр нөлөөг сайжруулах хүрээнд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тус дүүрэг дэх Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтэстэй хамтарсан уулзалт зохион байгууллаа.
Завхан аймгийн прокурорын газраас санаачлан тус аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газартай хамтран “Хүүхдийн эрх-Зөв тусгал” аяныг эхлүүллээ.
Улсын хэмжээнд 2025 оны 1 дүгээр улирлын байдлаар 841.465 зөрчил бүртгэгдсэний 91.1 хувь нь “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих” зөрчил байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21.3 хувиар өссөн дүнтэй байна.
СОЁЛЫН ӨВИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ!
Прокурорын байгууллага 2025 оны 4 дүгээр сарын 28-наас 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд 150 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.
Ховд аймгийн прокурорын газраас тус аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл, Хүүхдийн эрхийн хууль зүйн хороотой хамтран тус аймгийн Дөргөн, Чандмань, Манхан сумдад ажиллаж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сумдын иргэдэд яриа таниулга хийжээ.
Энэ удаагийн нэвтрүүлгээр: -Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршиг, -Цахилгаан дугуй, мопид унаж замын хөдөлгөөнд оролцоход анхаарах зүйл болон хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс сэргийлэх чиглэлээр мэдээ мэдээллийг хүргэх болно.
Улаанбаатар хот болон 21 аймагт нэгэн зэрэг зохион байгуулагдаж буй “Хуульчийн про боно” өдөрлөгт төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож, иргэдэд хууль эрх зүйн туслалцаа, үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж байна. Тус өдөрлөг 7 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд 17:00 цаг хүртэл үргэлжлэх юм.
Сургалт одоогоор Татварын ерөнхий газарт үргэлжилж байгаа бөгөөд цаашид бусад байгууллагад шат дараатай ажиллахаар төлөвлөж байна.
2025 оны 1 дүгээр улирлын байдлаар хүүхэд “Суррон” унаж зам тээврийн хөдөлгөөнд оролцсоны улмаас 11 осол гарч, 15 хүүхэд өртсөн байна. 2024 оны мөн үетэй харьцуулахад осолд өртсөн хүүхдийн тоо 60 хувиар өсжээ.
Прокурорын байгууллага 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 25-ны өдрийг хүртэл хугацаанд 254 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.
Төв аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Г.Цогтгэрэлтэй тус аймгийн нутаг дэвгэрт үйлдэгдэж буй гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрхэн ажиллаж байгаа талаар ярилцлаа.
Хүүхэд хохирсон зам тээврийн ослын дийлэнх нь жолоочийн буруутай үйлдлийн улмаас гарчээ.
2025 оны 1 дүгээр улирлын байдлаар зам тээврийн ослын улмаас 164 хүүхэд зам тээврийн осолд өртсөнөөс Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд хамгийн их бүртгэгдсэн байна.
Зам тээврийн ослын улмаас хүүхдэд учирсан 75.2 сая төгрөгийн хохирол мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлөгджээ.
Говьсүмбэр аймагт хөгжлийн бэрхшээлтэй 500 гаруй иргэн оршин суудаг гэсэн судалгаа байдаг байна.
Прокурорын байгууллага 2025 оны 04 дүгээр сарын 14-нөөс 18-ны өдрийг хүртэл хугацаанд 254 хүнд холбогдох 208 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба