хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 409 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 1034 гомдол, хүсэлтийг хянан шалгав. Үүнээс 354 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж холбогдох арга хэмжээг авсан бөгөөд одоо прокурорт 680 нь хянагдаж байна.
Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хорих ял эдэлж буй хоригдлуудыг дахин гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Улбар шар хувцсыг дахин өмсөхгүй” сэдэвт соён гэгээрүүлэх, нөлөөллийн арга хэмжээг 2023 оны 1 дүгээр сард эхлүүлжээ.
Орхон аймгийн прокурорын газраас тус аймгийн хэмжээнд төрийн албан хаагчаас үйлдсэн гэмт хэрэг буурахгүй байгаад дүгнэлт хийж, “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын эрх бүхий албан тушаалтнуудад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх яриа, таниулга хийжээ.
Улсын хэмжээнд 2023 оны 3 дугаар сарын байдлаар 250.748 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь 2 дугаар сартай харьцуулахад 5.6 хувиар өссөн байна.
Дорноговь аймгийн прокурорын газраас “Эрүү шүүлтээс ангид байх эрх” сэдвээр сургалт зохион байгууллаа.
Аймгийн хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шийдвэрлэлт, шалтгаан нөхцөлийн талаар мэдээлэл өгч, урьдчилан сэргийлэх арга зам, анхаарах асуудлыг ярилцсан байна.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн 200 гаруй алба хаагч, ажилчдад Зөрчлийн тухай хууль болон хууль хэрэглээний талаар сургалт, мэдээлэл хийлээ.
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 4 дүгээр сарын 03-наас 07-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 30.881, мөрдөн байцаалтын 2537 хэрэгт хяналт тавьж ажиллав.
Камерийн хяналт нь авто зам дээр гардаг гэмт хэрэг, зөрчил болон аймгийн хэмжээнд гарсан бусад төрлийн гэмт хэрэг, зөрчлийг түргэн шуурхай илрүүлэх, таслан зогсооход ач холбогдолтой бөгөөд тус аймгийн хэмжээнд 500 гаруй тусгай зориулалтын, өндөр хүчин чадал бүхий чанарын шаардлага хангасан камерууд ажиллаж байгаа ажээ.
УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны хяналтын прокурор Б.Гүнсэл Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Содбаяртай “Залилах гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлье!” сэдвээр ярилцлаа.
Завхан аймгийн прокурорын газраас “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардал тооцох журам”-ын хэрэгжилтийг хангуулах зардлыг тооцож нөхөн төлүүлэхэд үүсэж байгаа хүндрэлийг шийдвэрлэх зорилгоор эрх бүхий албан тушаалтнуудтай хэлэлцүүлэг зохион байгууллаа.
УЕПГ-ын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Т.Жаргалсайханаас Эрүүгийн хуульд заасан “Зорчих эрхийг хязгаарлах ял”-ын хэрэгжилт, мөн энэхүү ялыг ямар тохиолдолд хорих ялаар сольдог талаар тодрууллаа.
Зөвлөгөөнөөр зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсон байна.
Зөвлөгөөнөөс 2023 онд “Хоригдлын хөдөлмөрлөх эрхийг хангах, хохирол төлбөртэй хоригдлын хохирлыг нөхөн төлүүлэх”-д анхаарч, чиглэсэн ажил арга хэмжээг хамтран зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.
Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, АНУ-ын Конгрессын дэргэдэх Олон Улсын Манлайллын төвийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Улс, аймаг, Нийслэл, дүүргийн прокурорын газрын 10 прокурор Америкийн Нэгдсэн Улсад зохион байгуулагдсан "Нээлттэй дэлхий" хөтөлбөрт хамрагдлаа.
Зөвлөгөөнөөр зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, санал солилцсон байна.
Налайх-Багахангай дүүргийн прокурорын газраас хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд тулгарч байгаа хүндрэл бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх зорилгоор тус дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэстэй хамтран зөвлөгөөн зохион байгууллаа.
Өмнөговь аймгийн прокурорын газар, Цагдаагийн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Шүүх шинжилгээний хэлтсийн нэгдсэн зөвлөгөөн боллоо.
“Цагдаагийн газрын Саатуулах, Баривчлах байранд гарч буй зөрчил, анхаарах асуудал”, “Эрх бүхий албан тушаалтнуудын нийтлэг гаргаж буй алдаа зөрчлүүд” зэрэг сэдвээр сургалт хийжээ.
Төв аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтарсан зөвлөгөөн зохион байгуулж, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын ажлын чиглэлээр гарч буй зөрчил, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Цагдаагийн байгууллагын хамтран ажиллах журам”-ын хэрэгжилтийн талаар хэлэлцлээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба