Сэлэнгэ аймгийн прокурорын газраас аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нарын Xlll нэгдсэн зөвлөгөөнд оролцож, улсын байцаагч нарыг чадавхижуулж, хуулийг нэг мөр хэрэгжүүлж ажиллах, мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад анхаарах асуудлуудаар мэдээлэл хийж, үүрэг чиглэл өгчээ.
Сэлэнгэ аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Т.Мөнхбаяртай орон нутагт гарч буй гэмт хэрэг, зөрчлийн хэргийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.
Баянгол дүүргийн прокурорын газрын “Эцэг, эхийн зөвлөл”-өөс прокурор, ажилтнуудынхаа гэр бүлийн гишүүдийг урьж “Бид нэг хамт олон-бид нэг гэр бүл” өдөрлөгийг зохион байгуулж, байгууллагын үйл ажиллагаа, ажлын онцлог, орчин нөхцлийг танилцуулжээ.
Сэлэнгэ аймгийн прокурорын газраас аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран ерөнхий боловсролын болон Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн сургуулийн дотуур байрны үйл ажиллагаанд хүүхдийн эрхийг хэрхэн хангаж ажиллаж байгааг 2022 оны 5 дугаар сарын 30-наас 6 дугаар сарын 14-ны өдрүүдэд шалгажээ.
Увс аймгийн прокурорын газар Цахим хөгжил, харилцаа холбооны яам, И-Монголия академи, аймгийн Засаг даргын Тамгын газраас хамтран 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулсан “Цахим жишиг аймаг-Увс” нээлттэй хаалганы өдөрлөгт оролцлоо.
аймаг, Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газруудын ерөнхий прокурорын орлогч болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокуроруудын нэгдсэн зөвлөгөөн, сургалтыг зохион байгууллаа.
Сонгинхайрхан дүүргийн прокурорын газраас дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Татварын хэлтэс, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хөдөлмөр нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтэстэй хамтран “Прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчилах, Хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн, хорих ангиас суллагдсан этгээдүүдэд ажил зуулчлах” нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа.
Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОЙКА/ болон тус улсын Хууль зүйн яамны харьяа Хууль зүйн институтын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй "Монгол Улсын Прокурорын байгууллагын чадавхийг бэхжүүлэх/Capacity Building of Mongolian prosecutors 2022-2024” төслийн сургалтын үйл ажиллагаа 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр эхэллээ.
Багануур дүүргийн прокурорын газраас шалгалтын хүрээнд 116 хүнээс тандалт судалгаа авч, эрүү шүүлт тулгах гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг зохих журмын дагуу шалгуулах арга хэмжээ авчээ.
Багш - эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн талаар таамагласан, мэдсэн даруйдаа цагдаагийн байгууллага, хүүхдийн асуудал эрхэлсэн ажилтанд заавал мэдэгдэх үүрэгтэй.
Прокурорын байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, Эрүүгийн болон Зөрчлийн хуульд заасан аливаа хэргийн талаар олон нийтэд мэдээлэхэд анхаарах асуудлын хүрээнд сэтгүүлчдийг чадавхжуулах зорилготой энэхүү сургалт нь 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд давхардсан тоогоор 60 орчим сэтгүүлч хамрагдаад байна.
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2022 оны 6 дугаар сарын 13-наас 6 дугаар сарын 17-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 15 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 252 даалгавар бичгээр өгсөн байна.
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Мөнх-Амгалан Оросын Холбооны улсад суралцсан туршлагаасаа хуваалцлаа.
Улсын ерөнхий прокурорын газрын удирдлагууд Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүдтэй уулзаж, хүний эрхийн чиглэлээр ажиллах хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал солилцон ярилцлаа.
Хэлэлцүүлэг зохион байгууллаа
Дархан-Уул аймгийн прокурорын газраас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх, шалтгаан нөхцөлийг арилгуулахаар Дархан сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Зэвсэгт хүчний 330 дугаар анги, 065 дугаар ангийн 322 дугаар тусгай салбар, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Онцгой байдлын газар, Боловсрол, шинжлэх ухааны газарт прокурорын мэдэгдэл хүргүүллээ.
Хэнтий аймгийн прокурорын газраас “Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчлийг шалгаж шийдвэрлэхэд учирч буй хүндрэл бэрхшээл, анхаарах асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас “Хүүхдийн эрх” нэгдсэн аяны хүрээнд дүүргийн Цагдаагийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран харьяа нутаг дэвсгэрт байрлах хүүхдийн тоглоомын талбай “MNS6571:2019” стандартад нийцэж буй эсэхийг шалгаж, холбогдох арга хэмжээг авсан байна. Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Х.Баярмаатай ярилцлаа.
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас аймгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, төрийн болон төрийн бус байгууллагуудад хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шалтгаан нөхцөл, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал сэдвээр сургалтуудыг зохион байгуулжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба