Өнөөдөр улсын хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулагдаж байгаа “Хуульчийн про боно-2024” өдөрлөгт аймаг, Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газрын төлөөлөл оролцож, иргэдэд хууль эрх зүйн чиглэлээр болон байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгч, гомдол, хүсэлт хүлээн авч ажиллаж байна.
Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 112, Өмчлөх эрхийн эсрэг 79, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 56, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 11, Хүний амьд явах эрхийн эсрэг 6, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 4, Авлига, албан тушаалын 3, Мөнгө угаах 2, Төрийн нууцыг хууль бусаар олж авах 1 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлье!
Орон нутгийн прокурорын газруудад туслах ажилтны ажлын байранд ажиллах хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор уг ажлын байранд ажиллах хүсэлтэй иргэдийн дунд сонгон шалгаруулалт зарлаж байна.
Прокурорын байгууллагаас 2024 оны I улиралд хорих, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх, тэнсэх албадлагын арга хэмжээ хуулийн дагуу явагдаж байгаа эсэх, ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн эсэх, баривчлах, цагдан хорих ажиллагаа хуулиар тогтоосон нөхцөл, журамд нийцэж байгаа эсэхтэй 1656 удаа танилцаж, 203 шалгалт, судалгаа хийлээ.
Ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэргүүдийг шуурхай шалгах арга хэмжээ авч, хүнийг хүчээр алга болгосон, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн, мөрийтэй тоглоом зохион байгуулсан зэрэг 52 хүнд холбогдох, 11 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
2024 оны I улиралд байгаль орчинд хохирол учруулсан 373 хэрэгт прокурор хяналт тавьж, 155 хүн, 5 хуулийн этгээдэд холбогдох 99 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлсэн байна.
Прокурор хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн 639 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, 250 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлжээ.
Мөн нэр бүхий 8 газарт прокурорын мэдэгдэл хүргүүлж, зөрчил үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, 1 сарын дотор бичгээр хариу өгөхийг даалгажээ.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлтэй хамтран “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал” сэдэвт уулзалт, зөвлөгөөн зохион байгууллаа.
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 2023 оны мөн үеэс 10.7 хувиар өссөн бөгөөд 55.3 хувь нь Нийслэлд, 44.7 хувь нь орон нутагт бүртгэгджээ.
Прокурорын байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 223 хэрэгт хяналт тавьж, 62 хүнд холбогдох, 34 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүллээ.
Соёлын өвтэй холбоотой 24 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурорын байгууллагаас хяналт тавьж ажиллалаа.
Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 119, Өмчлөх эрхийн эсрэг 72, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 36, Хүний амьд явах эрхийн эсрэг 9, Авлига, албан тушаалын 8, Хүрээлэн байгаа орчны эсрэг 7, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 5, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 3 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Прокуророос 2024 оны I улиралд хэрэг бүртгэлтийн 38.987 хэрэгт хяналт тавьж ажилласнаас Залилах, Хулгайлах төрлийн гэмт хэрэг дийлэнх хувийг нь эзэлж байна.
Гэмт хэргийн улмаас бусдад 3.4 их наяд төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21.2 хувиар буурч, 1.6 их наяд төгрөг буюу 47 хувь нь нөхөн төлөгджээ.
Прокурорын байгууллага 2024 оны I дүгээр улиралд хэрэг бүртгэлтийн 38.987, мөрдөн байцаалтын 7352 хэрэгт хяналт тавьж, 3294 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Прокурорын байгууллага 2024 оны I улиралд иргэн, хуулийн этгээдээс гаргасан 35.306 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэлд хяналт тавьж, хуулийн дагуу шалгуулсан байна.
Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, 1 сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй.
АЖЛЫН БАЙРНЫ ЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба