Азийн хөгжлийн банк, Монгол Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газрууд хамтран хэрэгжүүлж байгаа “Авлигатай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн хүрээнд зохион байгуулсан шүүгч, прокурор, мөрдөгч нарын нэгдсэн хэлэлцүүлэг өнөөдөр /2022.10.21/ боллоо.
Хөвсгөл аймгийн прокурорын газраас тус аймгийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудтай зөвлөгөөн зохион байгууллаа.
Ховд аймагт 2022 оны эхний 3 дугаар улирлын байдлаар бүртгэгдсэн зөрчлийн хэргийн дийлэнх хувийг Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил эзэлж байна.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газраас тус сумын Чогдовын нэрэмжит 1 дүгээр сургуулийн сурагчдад гэмт хэрэг зөрчлөөс, урьдчилан сэргийлэх талаар яриа, таниулга хийлээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
Баянгол дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Цагдаагийн газрын нэг, хоёрдугаар хэлтсийн зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах болон эрх бүхий албан тушаатнуудтай хамтарсан зөвлөгөөн зохион байгуулж, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ.
Прокурорын байгууллага 2022 оны 10 дугаар сарын 10-наас 14-ний өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 367 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 976 гомдол, хүсэлтийг хянан шалгав. Үүнээс 273-ыг нь шийдвэрлэж холбогдох арга хэмжээг авсан бөгөөд одоо прокурорт 703 гомдол, хүсэлт хянагдаж байна.
Дархан-Уул аймгийн прокурорын газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аймгийн Гэр бүл хүүхэд, залуучууд, хөгжлийн газар, Дархан сумын Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтарсан шалтгалт хийлээ.
Зөвлөгөөнөөр мөрдөн шалгах ажиллагаа, проукрорын хяналтын чиглэлээр анхаарах асуудал, цаашид авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар хэлэлцэж, тодорхой шийдвэрүүдийг гарган үүрэгжүүлсэн байна.
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2022 оны 10 дугаар сарын 10-наас 14-ний өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 28869, мөрдөн байцаалтын 2696 хэрэгт хяналт тавьж ажиллав.
Иргэн та малаа хулгайд алдсан даруй хуулийн байгууллагад хандах нь хэрэгтэй
Багануур дүүргийн прокурорын газраас нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэхэд хүний эрхийг хангаж ажиллаж байгаа эсэхийг дүүргийн хэмжээнд танилцаж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээг авсан байна.
Прокурорын байгууллага 2022 оны 10 дугаар сарын 03-наас 07-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 365 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 984 гомдол, хүсэлтийг хянан шалгав. Үүнээс 375-ийг нь шийдвэрлэж холбогдох арга хэмжээг авсан бөгөөд одоо прокурорт 609 гомдол, хүсэлт хянагдаж байна.
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас аймаг дахь Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны ээлжит хуралдаанд оролцон, орон нутгийн хэмжээнд хүүхдийн эрх хэрхэн зөрчигдөж байгаа талаар мэдээлэл хийж, цаашид анхаарах асуудлаар санал солилцлоо.
Нийт зөрчлийн хэргийн 74.2 хувь нь Нийслэлд, 25.7 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бол 99 хувийг Цагдаагийн байгууллага, 0.18 хувийг Мэргэжлийн хяналт, 0.01 хувийг Онцгой байдал, 0.79 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалгаж шийдвэрлэсэн байна.
Дорноговь аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Цагдаа, Мэргэжлийн хяналтын газар болон Татварын хэлтэс, Сайншанд дахь Гаалийн газрын зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудтай уулзалт зохион байгууллаа.
Бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, оногдуулсан ялын тодорхой хувийг эдэлсэн 85 иргэнийг хорих ялаас нь хугацааны өмнө суллах дүгнэлт бичиж, шүүхээр шийдвэрлүүллээ.
Увс аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Цагдаагийн газартай хамтарсан зөвлөгөөн хийлээ.
Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тэргүүтэй төлөөлөгчид Гүрж улсын нийслэл Тбилиси хотноо зохион байгуулагдсан Олон Улсын Прокуроруудын Холбооны 27 дугаар чуулга уулзалтанд оролцлоо.
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2022 оны 10 дугаар сарын 03-наас 07-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 29446, мөрдөн байцаалтын 2528 хэрэгт хяналт тавьж ажиллав.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба