Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас тус сумын Цагдаагийн хэлтэстэй зөвлөгөөн зохион байгуулж, хариуцсан сумдын нутаг дэвсгэрт үйлдэгдэж буй эрүүгийн хэргийн нөхцөл байдал, хэргийн шийдвэрлэлтийн талаар хэлэлцжээ.
Увс аймгийн прокурорын газраас аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран хоригдсон, баривчлагдсан иргэдийн эрхийг хангах чиглэлээр зөвлөгөөн зохион байгууллаа.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Эрүүл мэндийн төвтэй хамтран “Хорт зуршлаас татгалзъя, эергээр нөлөөлье” аяныг 2023 оны 4 дүгээр сарын 05-наас 28-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, эрүүгийн хэрэгт Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газраас хамтарсан ажлын хэсгийн 48 мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газрын 12 прокурор хяналт тавин ажиллаж байна.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийн 77.8 хувь нь Нийслэлд, 22.2 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.6 хувиар өсжээ.
Прокурорын байгууллагаас 2023 оны I улирлын байдлаар Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулах эрх бүхий 31 байгууллагын 7082 зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавьжээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Цагдаагийн газар, хэлтсүүдтэй хамтарсан зөвлөгөөн хийлээ.
Увс аймгийн прокурорын газраас 2022 онд орон нутгийн хэмжээнд үйлдэгдсэн зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулсан хууль зүйн үндэслэлийг судалж, эрх бүхий албан тушаалтнуудад сургалт зохион байгууллаа.
Хэвлэлийн бага хуралд Улсын ерөнхий прокурорын газрын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаа, Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсийн дарга Г.Гэрэлтуяа нар оролцож, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
Өвөрхангай аймгийн прокурорын газраас аймгийн Цагдаагийн газар, Шүүх шинжилгээний хэлтэстэй хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас тус сумын Нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтэн, ажилтнуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт хийлээ.
Прокурорын байгууллага 2023 оны 4 дүгээр сарын 10-наас 14-ний өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 425 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 1073 гомдол, хүсэлтийг хянан шалгав. Үүнээс 346 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж холбогдох арга хэмжээг авсан бөгөөд одоо прокурорт 727 нь хянагдаж байна.
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 4 дүгээр сарын 10-наас 14-ний өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 30.964, мөрдөн байцаалтын 2593 хэрэгт хяналт тавьж ажиллав.
Багануур дүүргийн прокурорын газраас дүүрэг дэх Цагдаагийн хэлтэстэй хамтран гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор нутаг дэвсгэр дэх аж ахуйн нэгж байгууллагуудын гадна болон доторх дүрс бичлэгийн хяналтын камерын ажиллагаа стандарт шаардлагад нийцэж буй эсэхийг шалгалаа.
Нийслэлийн прокурорын газраас санаачлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 409 дүгээр хаалттай хорих анги, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийн “Эрх зүйн хөтөч” редакцтай хамтран “Хоригдлыг ажлын байраар хангаж буй байдал, хоригдлын хөдөлмөр эрхлэлтэд прокуророос тавьж буй хяналт” сэдэвт өдөрлөгийг зохион байгууллаа.
эмгэнэл
Ховд аймгийн прокурор газар, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, аймгийн цагдаагийн газар хамтран криминологийн судалгаа хийхээр ажлын хэсэг байгууллаа.
гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах зорилгоор байгууллага, албан тушаалтанд 14 мэдэгдэл бичсэн байна.
Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт судалгааны хүрээлэн, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс хамтран “Прокурор, шүүх шинжилгээний байгууллагын шинжээч нарт зориулсан сургалт, хэлэлцүүлэг”-ийг 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгууллаа.
Баянгол дүүргийн прокурорын газар дүүрэг дэх Цагдаагийн газартай хамтран мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүнг дээшлүүлэх, албан хаагчдын ажлын ачааллыг бууруулах, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор мөрдөгч, прокуроруудын уулзалт хийж, санал солилцлоо.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба