Энэ удаагийн уулзалтад УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаа, Сургалт, судалгааны хүрээлэнгийн хяналтын прокурор Ц.Хашбаатар, Я.Мөнхзаяа нар болон Шүүх шинжилгээний ерөнхий газрын Эрдэм шинжилгээ, сургалт, хөгжүүлэлтийн төвийн дарга, доктор М.Түмэннаст, Дотоод хэргийн их сургуулийн Гадаад хэлний институтийн захирал, доктор Б.Лхагварагчаа нар оролцож, гэмт хэргийн талаар мэдээ, мэдээлэл бэлтгэхэд сэтгүүлчийн анхаарах асуудлыг онцлон ярилцлаа.
Энэ оны 9 сарын байдлаар Өмнөговь аймгийн хэмжээнд гэмт хэргийн талаарх 713, зөрчлийн шинжтэй 15302 гомдол, мэдээлэл шалгагдсан байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл 13 хувиар, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл 32 хувиар тус тус өссөн дүнтэй гарчээ.
Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 123, Өмчлөх эрхийн эсрэг 70, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 25, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 14, Хүрээлэн байгаа орчны эсрэг 10, Авлига, албан тушаалын 8, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, Хүний амьд явах эрхийн эсрэг тус бүр 4, Мөнгө угаах 3 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тус дүүрэг дэх “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-д ажиллалаа.
УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны хяналтын прокурор Б.Гүнсэл Өмнөговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнхдөлтэй "Аймгийн прокурорын газар болон Сум дундын прокурорын газрын онцлог" сэдвээр ярилцлаа.
Прокурорын байгууллага 2023 оны 11 дүгээр сарын 06-наас 10-ныг хүртэл хугацаанд шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулахаар 3, ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой 5, эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан 263 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 920 гомдол, хүсэлтийг хянан үзэв.
Прокурор 2023 оны 10 дугаар сард ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор 39 удаагийн шалгалт хийлээ. Шалгалтаар 93 зөрчил илэрсэн ба түүнийг арилгуулж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахаар холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх газруудад 9 шаардлага хүргүүлэв. Мөн баривчлагдсан болон ял эдэлж байсан 4 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ хэмжээ авсан байна.
Прокурорын байгууллага 2023 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 03-ны өдрүүдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 34 байгууллага, албан тушаалтанд мэдэгдэл хүргүүллээ.
Тодруулбал, Хүний Эрхийн үндэсний Комиссын тус аймаг дахь салбарт 2022 онд хүүхдийн эрх, хөдөлмөрлөх эрх сэргээлгэх тухай 83 гомдол, хүсэлт хүлээн авснаас 3 нь мөрдөгч, цагдаагийн албан хаагч бусдыг эрүүдэн шүүсэн гэх асуудлаар гаргасан гомдол байжээ.
Монгол Улсын прокурорын байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл, хараат бус, бие даасан байдлын талаар ярилцаж, Тусгай илтгэгчээс тодруулсан асуудлаар мэдээлэл өглөө.
Улаанбаатар төмөр замын Сайншанд татах хэсгийн харьяа Замын-Үүд эргэх депогийн захиргаатай хамтран ажилчдын гэр бүлийн өдөрлөгийг хийж, холбогдох хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгсөн байна.
Гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хорих ял эдэлж байгаа иргэнийг хугацаанаас нь өмнө суллаж болно гэж Эрүүгийн хуульд заасан.
Мэргэжлийн хяналтын чиг үүргийг салбарын яам, агентлагуудад шилжүүлсэнтэй холбоотойгоор Нийслэлийн прокурорын газраас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнуудыг чадавхжуулах, хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх зорилгоор тодорхой ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна.
Ажлын хэсгээс 1997-2023 он хүртэлх хугацаанд гадаад улсад суралцсан 3 мянган суралцагчийн хувийн хэрэг, сонгон шалгаруулалттай холбоотой 349 хавтас баримт, санхүүгийн баримт материал, тайлан зэрэг 152 боть баримтыг тус тус хураан авч нягтлан үзэж байна.
Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 113, Өмчлөх эрхийн эсрэг 65, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 16, Хүрээлэн байгаа орчны эсрэг 11, Авлига, албан тушаалын 7, Хүний амьд явах эрхийн эсрэг 3, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 2 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Монгол улсын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, батлан хамгаалах яамны сайд, улсын ерөнхий прокурор, цагдан сэргийлэх ерөнхий газрын дарга асан, хурандаа генерал, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор ЖАРАНТАЙН АВХИАГИЙН 100 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулагдлаа.
Гадаад улсын магистр, докторын сургалтын зээл, тэтгэлэгт хамрагдсан суралцагч нараас Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байсан үе үеийн сайд нарын тушаалаар 941 суралцагчийг 47,1 тэрбум төгрөгийн зээлээс чөлөөлсөн байна.
Улсын ерөнхий прокурорын газар, Хүний Эрхийн Үндэсний Комисс хамтран Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид ажиллаж байна. Тодруулбал, тус ангид хоригдож байгаа хүмүүсийн ахуй нөхцөл, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч буй байдлыг биечлэн үзэж, холбогдох хууль тогтоомж болоод хүний эрхийн хэрэгжилттэй танилцаж байна. Энэ хүрээнд мөн Цагдан хорих 461 дүгээр ангийн алба хаагч, хоригдогч иргэдтэй уулзаж, санал, хүсэлтийг нь хүлээн авах аж. Цаашид тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн холбогдох арга хэмжээг авч ажиллахаар төлөвлөсөн байна.
УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны хяналтын прокурор Б.Гүнсэл МБА-ны Хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад М.Сод-Эрдэнэтэй "Хүүхэд хамгаалалд хүн бүрийн оролцоо чухал" сэдвээр ярилцлаа.
1. ХИЛ ОРЧМЫН ПРОКУРОРЫН ГАЗРУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хил орчмын прокурорын газруудын уулзалт Дорноговь, Сүхбаатар аймагт болж, тус аймгуудад байрладаг Замын-Үүд, Ханги, Бичигт хилийн боомтын бүсүүдэд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ялангуяа мөнгө угаах, хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар онцлон ярилцаж, эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба