Нийслэлийн прокурорын газраас нүүрсний олборлолт, экспорт, боомтын нүүрс тээвэрлэлт, төлбөртэй холбоотой хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавьж, боомтын нүүрс тээвэрлэлт, төлбөртэй холбоотой дараах хэргүүдийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.
Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газруудын дэд дарга нараар ахлуулсан хамтарсан ажлын хэсэг нүүрсний олборлолт, экспорт, боомтын нүүрс тээвэрлэлт, төлбөртэй холбоотой хэргүүдийг шалгаж байна.
Шинээр хүлээн авсан гомдол, хүсэлтийн 10 нь ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой, 15 нь зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар байгаа бол 375 нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан гомдол, хүсэлт байна.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцахаас урьдчилан сэргийлэх нь” сэдвээр хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа.
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2022 оны 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 02-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 28.111, мөрдөн байцаалтын 2804 хэрэгт хяналт тавьж ажиллав. Хяналтын ажлын явцад мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 425 даалгавар бичгээр өгч, гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 23 мэдэгдэл бичиж хүргүүлсэн байна.
Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах үйл ажиллагаа хууль тогтоомжийн дагуу явагдаж байгаа эсэхийг Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс нийслэлийн хэмжээнд шалгаж, ажиллажээ. Энэ ажиллагааны талаар тус хэлтсийн хяналтын прокурор Б.Соёлсайхантай ярилцлаа.
Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах ажиллагаа хууль тогтоомжид заасны дагуу явагдаж байгаа эсэхийг Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шалгалаа.
УЕПГ-ын Олон нийттэй харилцах албанаас сар бүр бэлтгэн хүргэдэг “Прокурорын мэдээлэл” нэвтрүүлгийн 2022 оны арван нэгдүгээр сарын шинэ дугаарыг хүлээн авч үзнэ үү.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба