УЕПГ-ын Олон нийттэй харилцах албанаас сар бүр бэлтгэн хүргэдэг “Прокурорын мэдээлэл” нэвтрүүлгийн шинэ дугаарыг хүлээн авч үзнэ үү.
Сэлэнгэ аймгийн прокурорын газраас “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх зарим асуудал” сэдвээр мэдээлэл хийжээ.
Хэнтий аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Мэргэжлийн хяналтын газрын эрх бүхий албан тушаалтнуудаас зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, шийтгэл оногдуулсан материалын хууль зүйн үндэслэлийг шалгаж, илэрсэн зөрчлийг дахин гаргахгүй байх зорилгоор сургалт зохион байгуулжээ.
УЕПГ-ын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс ШШГЕГ-ын харьяа хорих анги цагдан хорих байруудад техникийн хяналт, хамгаалалтыг хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулж байгаа эсэхийг шалгасан байна. Улсын хэмжээнд явагдсан уг хяналт шалгалтын талаар тус хэлтсийн хяналтын прокурор У.Золжаргалаас тодрууллаа.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас сургуулийн орчинд хүүхэд гэмт хэрэг зөрчилд холбогдох, хохирогч болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Эерэгээр нөлөөлье” нөлөөллийн арга хэмжээг эхлүүллээ.
Хөвсгөл аймгийн прокурорын газраас орон нутагт үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийг бууруулах зорилгоор Цагдаагийн газартай хамтарсан зөвлөгөөн хийжээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас "Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад анхаарах асуудал" сэдвээр практик сургалтыг хийсэн байна.
Тээврийн прокурорын газраас Налайх, Багахангай болон Багануур дүүргийн прокурорын газрын прокурор, Цагдаагийн хэлтсийн мөрдөгч нарт сургалт зохион байгууллаа.
Улсын ерөнхий прокурорын газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих анги, цагдан хорих байранд техникийн хяналт, хамгаалалтыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулсан эсэхийг 2022 оны 1 дүгээр улирлын байдлаар улсын хэмжээнд шалгалаа.
Баянгол дүүргийн прокурорын газраас тус дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах болон эрх бүхий албан тушаалтнуудтай хамтарсан зөвлөгөөн хийжээ.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас тус дүүрэг дэх Цагдаагийн хэлтсүүдийн Нийтийн хэв журам хамгаалах тасаг, Замын цагдаагийн тасгийн эрх бүхий албан тушаалтнуудтай хамтарсан зөвлөгөөн хийж, сургалт зохион байгуулжээ.
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2022 оны 3 дугаар сарын 21-нээс 25-ны өдрүүдэд мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 526 даалгавар бичгээр өгсөн байна.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас тус сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчидтай "Хүүхдийн эрх" сэдэвт уулзалт, ярилцлага хийсэн байна
Дорнод аймгийн прокурорын газраас тус аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Прокурорын мэдээлэл” сэтгүүлийг хэвлэн гаргалаа.
Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан БНХАУ-ын Ардын дээд прокурорын газрын ерөнхий прокурор Жан Жуньтай 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр цахим уулзалт хийлээ.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын нууцлалыг хангаж ажиллахыг анхаарууллаа.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэстэй хамтран 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Соёл урлагийн их сургууль, Хөдөлмөр нийгмийн харилцааны дээд сургуулийн оюутнууд болон “Бөртө” улсын үйлдвэрийн газрын ажилчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт хийжээ.
Прокурорын туслах ажилтны ажлын байранд ажиллах хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор уг ажлын байранд ажиллах хүсэлтэй иргэдийн дунд сонгон шалгаруулалт зарлаж байна.
Өвөрхангай аймгийн прокурорын газраас прокурорын байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах зорилгоор тус аймагт үйл ажиллагаа явуулдаг хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгүүлч нартай уулзалт зохион байгууллаа.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба