Прокурорын байгууллага 2024 оны 1 дүгээр сарын 02-ноос 05-ны өдрийг хүртэл хугацаанд шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулахаар 2, ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой 4, эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан 289 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 973 гомдол, хүсэлтийг хяналаа.
Прокурорын байгууллага 2024 оны 1 дүгээр сарын 02-ноос 05-ны өдрүүдэд 136 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.
Улсын ерөнхий прокурорын газраас “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих” зөрчлийн гаралт, шийдвэрлэлт, зөрчил үйлдэгдэж буй шалтгаан нөхцөлийг 2023 оны III улирлын байдлаар судаллаа.
Өвөрхангай аймгийн прокурорын газраас аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран сурагчдын дунд “Би хууль мэднэ” уралдааныг зохион байгуулжээ.
Прокурорын байгууллага 2023 оны 12 дугаар сарын 25-наас 28-ны өдрүүдэд 292 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Шалгалтыг 2024 оны 01-р сарын 14-ний өдрөөс 01 дүгээр сарын 16-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна.
“ШИЛДЭГ НӨЛӨӨЛЛИЙН АЖИЛ-2023” - Баянгол дүүргийн прокурорын газраас зохион байгуулсан Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Хууртахгүй бол алдахгүй” аян
Та бүхэнд 2023 онд Прокурорын байгууллагад болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг хүргэж байна
Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 137, Өмчлөх эрхийн эсрэг 107, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 27, Хүрээлэн байгаа орчны эсрэг 18, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 15, Хүний амьд явах эрхийн эсрэг 10, Авлига, албан тушаалын болон Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах тус бүр 3, Мөрийтэй тоглоом зохион байгуулах 2 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын хилийн боомтын хөдөлгөөн эрс нэмэгдэж, хил, гаальтай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн гаралт өсөх хандлагатай болсон байна.
Прокурорын байгууллагаас зам тээврийн ослын улмаас хүүхдийн амь нас хохирсон гэмт хэргийн гаралт, хяналт шийдвэрлэлтийг 2022, 2023 оны 9 сарын байдлаар судаллаа.
Чингэлтэй дүүргийн прокурорын газар
Хан-Уул дүүргийн хэмжээнд 2023 онд бүртгэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийн 36.4 хувийг хүний хувийн мэдээллийг ашиглан, цахим мэдээллийн хэрэгслээр бусдыг залилсан гэмт хэрэг эзэлж байна.
Тодруулбал, тус дүүргийн прокурорын газрын хийсэн судалгаагаар 2023 онд 32 төрийн албан хаагч гэмт хэрэг, зөрчилд холбогдож, 25 хувь нь Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон байна.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхэд, гэр бүлийн бодлогын шинэчлэл, хэрэгжилтийг хангах хүрээнд зохион байгуулсан арга зүйн хэлэлцүүлэгт Улсын ерөнхий прокурорын газрын төлөөлөл оролцож, сургалт хийлээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас тус дүүргийн нэр бүхий аж ахуйн нэгж байгууллагуудад нийтэд тустай ажил хийж байгаа ял эдлэлтийн байдлыг шалгажээ.
Прокурорын байгууллага 2023 оны 12 дугаар сарын 11-нээс 15-ны өдрүүдэд 361 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Тус уулзалтаар талууд өнгөрсөн хугацаанд “Залуу прокуроруудыг чадавхжуулах менторшип хөтөлбөр”, “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээ” зэрэг олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн болохыг онцолж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.
Ховд аймгийн прокурорын газар, Цагдаа, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар болон аймгийн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран сумдад ажиллажээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба