Эрүү шүүлт тулгах, хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн тасагт шалгалт хийж, шаардлага хангахгүй өрөө, тасалгааг засварлаж, камержуулах талаар үүрэг чиглэл өгчээ.
Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 80 гаруй сурагчдад прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагааны талаар танилцуулж хүүхдийн эсрэг болон хүүхэд хохирсон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар яриа, таниулга хийжээ.
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас тус сум дахь Цагдаагийн хэлтэстэй хамтран Ховд аймгийн баруун 5 сумдыг хамруулан цахим луйвараас урьдчилан сэргийлэх “Хашир хүн алддаггүй, халдлагаас хамгаалъя” нөлөөллийн аяныг зохион байгуулж байна.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас тус дүүрэг дэх Татварын хэлтсийн эрх бүхий албан тушаалтнаас хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн зөрчлийн гомдол, мэдээлэл хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу явагдаж байгаа эсэхийг судалжээ.
Багануур дүүргийн прокурорын газраас тус дүүргийн хэмжээнд үйлдэгдсэн Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шалтгаан нөхцлийг 2020, 2021, 2022 оны I улирлын байдлаар судалжээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нартай уулзалт зохион байгууллаа.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас тус дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн шийдвэр гүйцэтгэгч, Цагдаагийн хэлтсийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан албан тушаалтан, хороодын хэсгийн байцаагч нарт “Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа”, “Зорчих эрхийг хязгаарлах ял, түүнд тавих хяналт” сэдэвт сургалт хийлээ.
Төв аймгийн 27 сумдын Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтнүүдэд “Хүүхдийн эрхийг хангах, хамгаалахад орон нутагт зохион байгуулах ажлын чиглэл” сэдвээр мэдээлэл хийжээ.
Хөвсгөл аймгийн “Мөрөн хот тохижилт үйлчилгээний төв” ХХК-ийн алба хаагчдад “Нийтэд тустай ажил хийлгэх ялын хэрэгжилт, ялаас зайлсхийсэн тохиолдолд гарах хууль зүйн үр дагавар, ажил олгогч байгууллагын хүлээх үүрэг, хариуцлага”-ын талаар сургалт хийжээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас тус сум дахь Сум дундын шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 413 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, 433 дугаар хаалттай хорих ангийн удирдлага, алба хаагч нартай хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулжээ.
Сэлэнгэ аймгийн прокурорын газраас “Хүүхдийн эрх” нэгдсэн аяны хүрээнд тус аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Цагдаагийн газар, Онцгой байдлын алба, Хүүхэд гэр бүл хөгжлийн газар, Боловсролын газар, Ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудтай уулзалт, ярилцлага зохион байгууллаа.
Ашигт малтмал хууль бусаар хайх, олборлох, ашиглах гэмт хэрэг болон түүнтэй холбогдсон авилга, мөнгө угаах гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагааг амжилттай явуулахад шаардлагатай мэдлэг, ур чадвар олгох Баруун бүсийн сургалтыг зохион байгууллаа.
“Удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн”-нд төрийн албан хаагчаас үйлдсэн гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шийдвэрлэлтийн талаар мэдээлэл өгч, сургалт хийжээ.
Хүүхдийн асуудал хариуцсан төрийн байгууллагын алба хаагч нарын зөвөлгөөн боллоо.
Ховд аймгийн прокурорын газраас тус аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 457 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газруудтай хамтран санамж бичиг байгууллаа.
Улсын ерөнхий прокурорын газраас МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын Хуульчдын холбоотой хамтран 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр “Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, тэдгээрийн эрх зүйн хийдэл, даван туулах арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.
Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүх шинжилгээний алба болон Тагнуул зэрэг байгууллагуудын 50 орчим албан тушаалтнууд оролцуулан зөвөлгөөн зохион байгууллаа.
“Хүүхдийн эрх” нэгдсэн аяны хүрээнд зохион байгуулсан тус сургалтад нийт 80 гаруй багш, сурагчид хамрагдсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба