Прокурорын байгууллага 2024 оны 5 дугаар сарын 27-ноос 31-ний өдрүүдэд 266 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн жинхэнэ албан хаагчдыг Улсын ерөнхий прокурорын газрын “Хүний нөөцийн асуудал хариуцсан референт”-ийн албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.
1952 оноос эхлэн жил бүрийн 6 дугаар сарын 01-ний өдрийг Хүүхдийн өдөр буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр гэж тэмдэглэж ирсэн. Монгол Улс олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 72 дахь жилдээ тэмдэглэх гэж байна.
Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэн, Шүүхэд төрийг төлөөлөх хэлтэс, Монголын Хуульчдын холбоо хамтран “Төр, нийтийн ашиг, сонирхлыг хамгаалахад прокурорын оролцоо” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг зохион байгууллаа.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Хүүхэд хохирсон, хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдал, гэмт хэрэг үйлдэгдэж буй шалтгаан нөхцөлийг 2022, 2023, 2024 оны эхний улирлын байдлаар судалсан байна. Энэ талаар тус прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхтүвшингээс тодрууллаа.
Хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн 14-18 насны өсвөр насны хүүхдүүдийн дийлэнх буюу 66 хувь нь хулгайлах, дээрэмдэх зэрэг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн бол 19 хувь нь бусдын биед хүнд, хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тус дүүрэгт хүүхдийн эсрэг гэмт хэрэг 2022 онд 254 бүртгэгдсэн бол 2023 онд 14.8 хувиар өсөж 317 хэрэг, 2024 оны эхний улирлын байдлаар 74 хэрэг тус тус гарч, нийт 645 гэмт хэргийн улмаас 659 хүүхэд хохирсон байна.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, шалтгаан нөхцөлийг 2022, 2023 оны байдлаар судалж, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Гэр орноосоо дайжсан хүүхдүүдийн 60.5 хувь нь эмэгтэй, 39.5 хувь нь эрэгтэй хүүхдүүд байгаа бол 50 орчим хувь нь өсвөр насны буюу 14-15 насны хүүхдүүд байна.
Прокурорын байгууллага 2024 оны 5 дугаар сарын 20-ноос 24-ний өдрүүдэд 191 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход талуудын оролцоо, шийдвэрлэх арга замын талаар уулзалтад оролцогчид санал солилцож, цаашид анхаарах асуудлын талаар холбогдох байгууллагуудад албан бичиг хүргүүлэхээр болжээ.
Хэлэлцүүлгийн үр дүнд оролцогч байгууллагууд хамтын ажиллагаагаа сайжруулах, хүүхдийн зөрчигдсөн эрхийг сэргээх, урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай хамтрах, шаардлагатай санал, зөвлөмжийг гаргах зэрэг арга хэмжээг авч, цаашид хүүхдийн эрхийн зөрчилгүй дүүрэг болох зорилт тавьж ажиллахаар боллоо.
Байгальд ээлтэй иргэн байцгаая.
Прокурорын байгууллага 2024 оны 5 дугаар сарын 13-наас 17-ны өдрүүдэд 245 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Цагдаагийн газар болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, хороод, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран шүүхээс тэнсэх албадлагын арга хэмжээ авагдсан иргэдэд хууль сурталчлах арга хэмжээг зохион байгууллаа.
УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны хяналтын прокурор Б.Гүнсэл Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяатай Эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааны талаар ярилцлаа.
Булган аймагт Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, Улсын бүртгэлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих болон байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчлийн хэргүүд зонхилон үйлдэгдэж байна.
236 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэж, одоо 739 гомдол, хүсэлтийг хянаж байна.
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт ямар байгаа талаар тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Ундрахтай ярилцлаа.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “В” караоке нь 21 нас анд хүрээгүй хүнд архи, дарс, шар айраг зэрэг согтууруулах ундаагаар үйлчилсэн зөрчил гаргасан “У” ХХК-ийн захиралд Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлж ажиллах талаар мэдэгдэл хүргүүллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба