Төв аймагт энэ оны 5 сар хүртэл хугацаанд Иргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчсөн 199 зөрчил бүртгэгдэж, Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэгджээ.
Төв аймгийн прокурорын газрын хяналтад 2024 оны 5 сарын байдлаар Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох 15, Хууль бусаар мод бэлтгэх 12, хууль бусаар ан агнах 1, Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар эргэлтэд оруулах 1 хэрэг шалгагдаж байна.
Төв аймгийн прокурорын газраас байгаль орчин, амьтан ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчлийн гаралт, шийдвэрлэлт, үйлдэгдэж буй шалтгаан нөхцөлийг сүүлийн гурван жилийн байдлаар аймгийн хэмжээнд судалсан байна. Энэ талаар тус аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор Х.Оюунцэцэгтэй ярилцлаа.
Прокурорын байгууллага 2024 оны 6 дугаар сарын 17-ноос 26-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 636 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 1333 гомдол, хүсэлтийг хяналаа.
Нийслэлийн прокурорын газраас зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтны үндэслэлгүйгээр оногдуулсан шийтгэлийг прокурорын дүгнэлтээр хүчингүй болгосон, өөрчилсөн шүүхийн шийдвэрийн биелэлттэй танилцаж, хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг бүрэн сэргээх чиглэлээр арга хэмжээ авч ажиллажээ.
Дорнод аймгийн прокурорын газраас тус аймгийн хэмжээнд 2023, 2024 оны 1 дүгээр улирлын байдлаар гарсан цэргийн албаны эсрэг гэмт хэргүүдийг судалж, урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.
Прокурорын байгууллага 2024 оны 6 дугаар сарын 17-ноос 21-ний өдрүүдэд 262 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн байгууллагын ажилтан, алба хаагч нарыг хүний эрхийн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Эмнести Интернэшнл” Олон Улсын байгууллагатай хамтран “Хүний эрх” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Ю.Ариунзаяа Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Уянгатай "Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлье!!!" сэдвээр ярилцлаа.
Өвөрхангай аймгийн прокурорын газраас аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын газартай хамтран Хүүхдийн тусламжийн 108 дугаарт ирсэн гомдол, мэдээллийг хэрхэн шийдвэрлэж байгааг шалгалаа.
Баянгол дүүргийн прокурорын газраас 2021-ээс 2024 оны 6 дугаар сар хүртэл хугацаанд тус дүүргийн цагдаагийн хэлтэст бүртгэгдсэн эмч, эмнэлгийн байгууллагын ажилтантай холбоотой болон эмнэлэгт үйлдэгдсэн гэх 105 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажиллажээ.
#Хүүхдийг_зориулалтын_суудалд_суулгаж,#суудлын_бүсийг_зүүлгэж_хэвшицгээе!
Төв аймгийн хэмжээнд Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт ямар байгаа талаар тус аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Г.Цогтгэрэлтэй ярилцлаа.
#Таны_хүүхэд_хаана_байна?
Улс, аймаг, Нийслэл, Тээвэр, дүүрэг болон сум дундын прокурорын газрын 50 орчим прокурор тус зөвлөгөөнд оролцож, хуулийг нэг мөр хэрэглэх, хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцлээ.
#ГЭРЛЭЭ_ШИЛЖҮҮЛ!!!
Төв аймгийн прокурорын газраас тус аймгийн хэмжээнд үйлдэгдэж байгаа хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллаж байна.
Улсын ерөнхий прокурорын газраас Дотоод хэргийн их сургуультай хамтран “Нийтэд тустай ажил хийлгэх ялын эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.
Төв аймгийн прокурорын газраас сүүлийн гурван жилийн хугацаанд аймгийн хэмжээнд гарсан зам тээврийн осол, түүний дотор ослын улмаас хүүхэд хохирсон хэргийг судалсан байна.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас тус дүүргийн ерөнхий боловсролын “Өнөр цогцолбор” дунд сургуулийн 11 дүгээр ангийн сурагчдад Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн талаар сургалт хийжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба