Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 95, Өмчлөх эрхийн эсрэг 67, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 13, Авлига, албан тушаалын 7, Хүний амьд явахын эсрэг 6, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 3 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Улсын хэмжээнд 2023 оны 9 дүгээр сарын байдлаар 289.444 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь 8 дугаар сартай харьцуулахад 0.5 хувиар өсжээ.
УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны хяналтын прокурор Б.Гүнсэл Багануур дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Баяр-Эрдэнэтэй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах, зайлсхийх гэмт хэргийн талаар ярилцлаа.
Шинээр хүлээн авсан гомдол, хүсэлтийн 4 нь шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах, 6 нь ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой талаар байгаа бол 251 нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан гомдол, хүсэлт байна.
Улсын ерөнхий прокурорын газрын хамт олон Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран “Цус хандивлах өдөрлөг” зохион байгуулж, 40 орчим прокурор, ажилтан цусаа бэлэглэлээ.
Монгол Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат АНУ-ын Төрийн Департементын Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх газрын зөвлөх, ажилтан Мэтью Виллэмэйн, Ребекка Леснак нартай уулзалт хийж, хоёр улсын засгийн газар хооронд 2020 онд байгуулсан “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээ”-ний хэрэгжилт, үр дүнгийн талаар танилцууллаа.
Прокурорын байгууллага 2023 оны 10 дугаар сарын 02-ноос 06-ны өдрүүдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 9 байгууллага, албан тушаалтанд мэдэгдэл хүргүүллээ.
Шалгалтаар илэрсэн зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх газруудад 14 прокурорын шаардлага хүргүүлж, баривчлагдсан болон хорих ял эдэлж байсан 2 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ хэмжээ авч, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулжээ.
Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгээс прокурорын шийдвэр ил тод байх нөхцөлийг хангах, боловсронгуй болгох зорилгоор “Прокурорын шийдвэр боловсруулах арга зүй” номыг албан хэрэгцээнд зориулан гаргалаа.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” олон улсын худалдааны төвд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн гаралт, нөхцөл байдалд дүгнэлт хийж, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас 2023 оны эхний хагас жилийн байдлаар харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд үйлдэгдсэн Хүүхдийн эрхийг зөрчих зөрчлийг судалж, холбогдох арга хэмжээг авчээ.
Хэрэв хуурамч, дуудлага мэдээлэл өгвөл уруулсан хохирол, нөхөн төлбөрийг тухайн иргэнээс гаргуулж, 50 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулдаг.
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 10 дугаар сарын 02-ноос 06-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 33.205, мөрдөн байцаалтын 2494 хэрэгт хяналт тавьж, нийт 289 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Уулзалтаар хоёр улсын прокурорын байгууллага хоорондын олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх, үндэстэн дамнасан, ялангуяа авлига албан тушаал болон мөнгө угаах зэрэг гэмт хэргийг мөрдөн шалгах, хөрөнгө буцаах чиглэлээр харилцан туршлага солилцох, прокурорыг мэргэшүүлэх, давтан сургах чиглэлээр санал солилцсон байна.
УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны хяналтын прокурор Б.Гүнсэл Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнэтэй "Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох прокурорын оролцоо" сэдвээр ярилцлаа.
ЕСДҮГЭЭР САРД ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГАД БОЛЖ ӨНГӨРСӨН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА
Уулзалтаар Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, БНТУ-ын Хууль зүйн академи хооронд 2017 онд байгуулсан “Хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн хэрэгжилтийн талаар ярилцаж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зарим асуудлаар санал солилцлоо. Тухайлбал, үндэстэн дамнасан, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, мөнгө угаах, авлига, албан тушаалын зэрэг тодорхой төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр туршлага солилцох, хамтарсан судалгаа хийх, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх зэргээр хамтын ажиллагааг эрчимжүүлж, харилцан дэмжиж ажиллахаар тохиролцов.
Сургалтаар Прокурорын ёс зүй, хараат бус байдал, хяналтын ажлын онцлог, хавтаст хэрэг хянах арга зүй, хэргийн түүвэр хийх аргачлал, хувь хүний хөгжил,стресс менежмент зэрэг сэдвийн хүрээнд мэдээ, мэдээллийг өгч байна.
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лондон хотноо 2023 оны 09 дүгээр сарын 24-нөөс 27-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Олон Улсын Прокуроруудын Холбооны 28 дугаар чуулганд Монгол Улсын ерөнхий прокурор тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.
Нийслэлийн прокурорын газраас хорих ял эдэлж байгаа болон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан иргэдийн эрхийг хамгаалах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Цагдан хорих 461 дүгээр хаалттай анги, 401, 405, 407, 409, 421, 429 дүгээр хорих анги, баривчлан төв болон байранд Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагын удирдлагуудтай уулзалт хийлээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба