Уулзалтаар Иргэний болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлын нөхөн төлбөртэй хэрэг маргааныг шийдвэрлэхэд прокурорыг оролцуулах, төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах талаар санал солилцож, хамтран ажиллахаар шийдвэрлэсэн байна.
Хүүхдийн төлөө хандлагаа өөрчилж Ирээдүйн эздийн эрхийг хамгаалцгаая! Багануур дүүргийн прокурорын газар
Шинээр хүлээн авсан гомдол, хүсэлтийн 1 нь ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой бол 246 нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан гомдол, хүсэлт байна.
ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ТАМГЫН ХЭЛТСИЙН ДАРГА НАРЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ШАЛГАЛТАД АНХААРВАЛ ЗОХИХ АСУУДЛЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ
Энэ удаагийн нэвтрүүлгээр: - Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэргийг шалгах, шийдвэрлэх ажлын хэсэг 2022 оны 12 дугаар сард байгуулагдсан. Ажлын хэсэг байгуулагдсанаас хойших хугацаанд хийсэн ажил, явц байдлын талаар; - Боловсролын зээлийн сангаас олгосон зээл, тэтгэлэг, зээлээс чөлөөлсөн нөхцөл байдлыг шалгах ажлын хэсгийн тойм мэдээг хүргэхээр бэлтгэлээ.
Аяны хүрээнд прокурорууд төрийн болон төрийн бус байгууллагууд, сургууль, багш, эцэг, эх, асран хамгаалагчтай хамтарч өсвөр насны хүүхдүүдэд хууль эрх зүйн мэдлэг олгон, эрх, үүргийг нь ойлгуулан таниулж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн ажлуудыг үе шаттай зохион байгуулах аж.
Монголын Үндэсний бөхийн холбоо прокурорын мэдэгдлийн дагуу хийсэн ажил, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар хариу ирүүлсэн байна.
Баянхонгор аймгийн хэмжээнд Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийн гаралт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 30.7 хувиар өссөн байна. Тиймээс аймгийн прокурорын газраас энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлээр ажил арга хэмжээ зохион байгуулах талаар багийн засаг дарга нарт прокурорын мэдэгдэл бичиж хүргүүлжээ.
Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих хуулийн зохицуулалттай.
Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс /БНХАУ/-ын хил орчмын прокурорын газруудын уулзалт 2023 оны 10 дугаар сарын 17-ноос 20-ны өдрүүдэд Дорноговь, Сүхбаатар аймагт амжилттай болж өндөрлөлөө.
Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 109, Өмчлөх эрхийн эсрэг 69, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 15, Хүний амьд явахын эсрэг 8, Хүрээлэн байгаа орчны эсрэг 7, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 5, Авлига, албан тушаалын 3 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Нийслэлийн Дүнжингарав, Мишээл төвүүдэд ажиллаж байгаа “Прокурорын байгууллагын нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-үүд нийт 16 иргэний өргөдөл, гомдлыг хүлээн авч харьяа прокурорын газарт нь шилжүүлж, 30 иргэнд прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг өгч ажиллав.
Өмнөговь аймгийн прокурорын газраас 2023 оны байдлаар орон нутгийн хэмжээнд үйлдэгдсэн хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчлийн шалтгаан нөхцөлийг судалж, холбогдох арга хэмжээг авч байна.
Талууд Сүхбаатар аймгийн болон ӨМӨЗО-ны Ардын прокурорын газрын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцоно. Мөн хүрээлэн байгаа орчныг хамгаалах, хил орчмын бүсэд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар туршлага солилцохоос гадна БНХАУ-ын талаас амжилттай хэрэгжүүлж байгаа техник технологийн дэвшилтэт ажил, арга хэмжээг нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллах асуудлыг ярилцана.
Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны “Хүүхэд хамгааллын чиглэлээр баримтлах бодлого, чиглэл батлах тухай” 03 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд бүх шатны прокурорын газрууд эцэг эхийн зөвлөлийг байгуулан ажиллаж байна.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2022 онд гэр бүл, хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шалтгаан нөхцөлийг судалж, тус дүүргийн хороодын дунд “Өрх бүр хүчирхийлэлгүй” аяныг зохион байгуулсан.
Прокурорын байгууллага 2023 оны 10 дугаар сарын 9-нөөс 13-ны өдрүүдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 26 байгууллага, албан тушаалтанд мэдэгдэл хүргүүллээ.
Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс /БНХАУ/-ын хил орчмын прокурорын газруудын 10 дахь удаагийн уулзалт өнөөдөр /2023.10.17/ Дорноговь аймагт эхэллээ.
Нийслэлийн хэмжээнд 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс энэ оны 2 дугаар ээлжийн цэрэг татлагын арга хэмжээ эхлэнэ.
Налайх-Багахангай дүүргийн прокурорын газраас иргэд, олон нийтэд цахим залиланд өртөхөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба