ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНЫ 2024 ОНЫ НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн “Бүтээмж, үр нөлөө” уриан дор 3 өдөр зохион байгуулагдлаа.
Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд төсвийн хөрөнгөөр автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгах ажлын хэсгээс 3 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 1 хэргийг шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлэлээ.
Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой 96 хүн, 2 хуулийн этгээдэд холбогдох эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хахууль авсан, хахууль өгсөн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан зэрэг 12 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснээс 8 хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцэж, шийдвэрлэсэн байна.
Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 107.1 мянган иргэн байдаг. Үүнээс 4 мянга гаруй нь Дархан-Уул аймагт оршин суудаг гэсэн албан ёсны статистик мэдээлэл 2019 онд гарчээ.
Галын улмаас Онцгой байдлын 3 албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан 4 иргэн нас барж, 9 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна. Мөн 35 тээврийн хэрэгсэл, 3 барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд хохирол учирчээ.
Прокурорын байгууллага 2024 оны 2 дугаар сарын 12-ноос 16-ны өдрүүдэд 112 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор Б.Долгионтой сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах буюу шүүхийн шийдвэргүйгээр баривчлахтай холбоотой асуудлаар ярилцлаа.
УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны хяналтын прокурор Б.Гүнсэл Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор К.Нанжинхандтай "Гээсэн эд зүйлийг авах, ашиглах нь гэмт хэрэг болно" сэдвээр ярилцлаа.
Дархан-Уул аймагт зохих зөвшөөрөлгүйгээр амьтан агнах, тэдгээрийн түүхий эдийг худалдан авах, тээвэрлэх гэмт хэрэг, зөрчлийн гаралт өсөх хандлагатай байна.
“Тэспетролиум” компанийн Дархан-Уул аймаг дахь нефтийн бүтээгдэхүүний агуулахад 2022 оны арванхоёрдугаар сарын 1-нд гал гарч тус аймаг дахь Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22, 54 дүгээр анги, Сэлэнгэ, Орхон дахь Онцгой байдлын газрын харьяа ангиуд, Улаанбаатар хотоос 10, 26, 63 дугаар ангийн гал сөнөөгчид найман цаг гаруй ажиллаж байж унтраасан билээ. Тус аймагт гарсан галын хэргүүдийг хэрхэн шийдвэрлэсэн талаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Наранмөнхтэй ярилцлаа.
Прокурорын байгууллага 2023 онд төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийн хүрээнд төрийн байгууллагын хүсэлтээр болон прокурор өөрийн санаачилгаар 2487 иргэний хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авч ажиллалаа.
Прокурорын байгууллага 2024 оны 2 дугаар сарын 05-наас 09-ний өдрүүдэд 203 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Прокурорын байгууллага 2024 оны 2 дугаар сарын 05-наас 09-ний өдрийг хүртэл хугацаанд шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулахаар 5, ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой 5, эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан 237 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 1021 гомдол, хүсэлтийг хяналаа.
Прокурорын байгууллага 2023 онд байгаль орчинд хохирол учруулсан 958 хэрэгт хяналт тавьж, нийт 575 хүн, 8 хуулийн этгээдэд холбогдох 421 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлсэн байна.
Энэ төрлийн гэмт хэрэг 2022 онтой харьцуулахад 17.9 хувиар өсөж, хүүхдүүд өмчлөх эрхийн эсрэг болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас хохирсон тохиолдол их гарсан байна.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 2022 оноос 22.1 хувиар өссөн бөгөөд 55.1 хувь нь Нийслэлд, 44.9 хувь нь орон нутагт бүртгэгджээ.
Иргэн та татвар оногдуулдаг бараа бүтээгдэхүүний татварын тэмдэгийн мэдээллийг E-barimt аппликейшнаар QR код уншуулж, бүтээгдэхүүний мэдээлэлтэй тохирч байгаа эсэхийг нягтлаарай.
Прокурорын байгууллага 2023 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 405 хэрэгт хяналт тавьж, 228 хүнд холбогдох 198 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлүүллээ.
Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг, зөрчилд хяналт тавих чиглэлээр прокуроруудыг мэргэшүүлэх сургалт Улаанбаатар хотноо болж байна.
Прокурорын байгууллага 2024 оны 1 дүгээр сарын 29-нөөс 2 дугаар сарын 02-ны өдрүүдэд 210 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 105, Өмчлөх эрхийн эсрэг 67, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 18, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 9, Хүрээлэн байгаа орчны эсрэг 4, Авлига, албан тушаалын 3, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 2 хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба