Багануур дүүргийн прокурорын газраас нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэхэд хүний эрхийг хангаж ажиллаж байгаа эсэхийг дүүргийн хэмжээнд танилцаж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээг авсан байна.
Прокурорын байгууллага 2022 оны 10 дугаар сарын 03-наас 07-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 365 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 984 гомдол, хүсэлтийг хянан шалгав. Үүнээс 375-ийг нь шийдвэрлэж холбогдох арга хэмжээг авсан бөгөөд одоо прокурорт 609 гомдол, хүсэлт хянагдаж байна.
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас аймаг дахь Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны ээлжит хуралдаанд оролцон, орон нутгийн хэмжээнд хүүхдийн эрх хэрхэн зөрчигдөж байгаа талаар мэдээлэл хийж, цаашид анхаарах асуудлаар санал солилцлоо.
Нийт зөрчлийн хэргийн 74.2 хувь нь Нийслэлд, 25.7 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бол 99 хувийг Цагдаагийн байгууллага, 0.18 хувийг Мэргэжлийн хяналт, 0.01 хувийг Онцгой байдал, 0.79 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалгаж шийдвэрлэсэн байна.
Дорноговь аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Цагдаа, Мэргэжлийн хяналтын газар болон Татварын хэлтэс, Сайншанд дахь Гаалийн газрын зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудтай уулзалт зохион байгууллаа.
Бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, оногдуулсан ялын тодорхой хувийг эдэлсэн 85 иргэнийг хорих ялаас нь хугацааны өмнө суллах дүгнэлт бичиж, шүүхээр шийдвэрлүүллээ.
Увс аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Цагдаагийн газартай хамтарсан зөвлөгөөн хийлээ.
Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тэргүүтэй төлөөлөгчид Гүрж улсын нийслэл Тбилиси хотноо зохион байгуулагдсан Олон Улсын Прокуроруудын Холбооны 27 дугаар чуулга уулзалтанд оролцлоо.
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2022 оны 10 дугаар сарын 03-наас 07-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 29446, мөрдөн байцаалтын 2528 хэрэгт хяналт тавьж ажиллав.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тулгарч буй хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэж, тодорхой асуудлуудыг шийдвэрлэсэн байна.
Нийт 995 гомдол, хүсэлтийг хянан шалгаж, 371 гомдол, хүсэлтийг шийдвэрлэв.
Арвайхээр сумын ерөнхий боловсролын Мэргэд, 1, 2, 4, 5 дугаар сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, оюутан, багш нарт сургалтыг зохион байгууллаа.
Ажлын үр дүнд Багануур дүүргийн хэмжээнд торгох ял бүрэн биелэгдэж, торгуулийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдол дахин гараагүй байна.
Дур зоргоор баривчлан саатуулах асуудлаарх Ажлын хэсэг нь анх 1991 онд Хүний эрхийн комиссын 1991/42 тоот тогтоолоор байгуулагдсан.
Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 419 дүгээр нээлттэй хорих ангид шалгалт хийлээ.
Улсын ерөнхий прокурорын газрын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтэс, Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яам хамтран “Оюуны өмчийн эрхийн хэргийг мөрдөн шалгах, яллах арга техник” сургалтыг зохион байгууллаа.
Баянхонгор аймагт Авлигын гэмт хэрэг 2021 онд 8,1 хувиар, 2022 оны 9 сарын байдлаар 20,5 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байгаа ажээ.
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт мөрдөн байцаалтын 2674 хэрэгт хяналт тавьж, 155 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
"ХУУЛЬ БУСААР АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ, АШИГЛАХ, ОЛБОРЛОХ" ГЭМТ ХЭРГИЙН ТАЛААР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба