Өмнөговь аймгийн прокурорын газар, Цагдаагийн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Шүүх шинжилгээний хэлтсийн нэгдсэн зөвлөгөөн боллоо.
“Цагдаагийн газрын Саатуулах, Баривчлах байранд гарч буй зөрчил, анхаарах асуудал”, “Эрх бүхий албан тушаалтнуудын нийтлэг гаргаж буй алдаа зөрчлүүд” зэрэг сэдвээр сургалт хийжээ.
Төв аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтарсан зөвлөгөөн зохион байгуулж, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын ажлын чиглэлээр гарч буй зөрчил, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Цагдаагийн байгууллагын хамтран ажиллах журам”-ын хэрэгжилтийн талаар хэлэлцлээ.
Хархорин сумын ерөнхий боловсролын 1, 2 дугаар сургууль, “Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Дэлхийн өв соёлын дурсгалыг хамгаалах захиргаа, Соёлын төв, Хархорин музей болон Хаан, Хас, Төрийн банкны ажилтнуудад аймаг орон нутагт зонхилон үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл хийж, Зөрчлийн тухай хуулийн талаар сургалт хийжээ.
Шинээр хүлээн авсан гомдол, хүсэлтийн 6 нь ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой, 3 нь шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах талаар байгаа бол 378 нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан гомдол, хүсэлт байна.
Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааны чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажил, хяналт, шалгалтын явцад илэрч буй нийтлэг алдаа дутагдлыг танилцуулж, цаашид анхаарч ажиллах асуудлаар хамтарсан шийдвэрийг гарган, хэрэгжүүлж ажиллахаар болсон байна.
Зөвлөгөөнөөр зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулахад тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, цаашид зөрчлийн хэргийг шалгахдаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж, хүний эрхийг хангаж ажиллах талаар харилцан санал солилцсон байна.
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 3 дугаар сарын 27-ноос 31-ний өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 30.808, мөрдөн байцаалтын 3310 хэрэгт хяналт тавьж ажиллав.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас “Төрийн албан хаагчид холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөл, шүүхээс оногдуулсан ял”-ыг 2021, 2022 оны байдлаар судалжээ.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас тус суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Солонго” хүүхдийн асрамжийн газрын хүүхдүүдэд “Хүүхдийн эрхийн нийтлэг ойлголт” сэдвээр мэдээлэл хийжээ.
2023 онд ял эдэлж байгаа хүний эрхийг зөрчихгүй байхад анхаарч хяналтаа чиглүүлэх, нөлөөллийн арга хэмжээнүүдийг зохион байгуулах, алба хаагч нарыг сургах зэрэг ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.
Тус аймагт 2021 онд гарсан зам тээврийн ослын 37.5 хувийг, 2022 онд гарсан ослын 50 хувийг жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн байна.
Улсын ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх М.Чинбат НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны (UNODC)-ны Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн шинжээч П.Лорензо, Хилийн удирдлагын хөтөлбөрийн зохицуулагч П.Валентина нарыг 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, уулзав.
Өвөрхангай аймгийн Прокурорын газраас аймгийн Цагдаагийн газар болон холбогдох төрийн байгууллагуудтай хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа
Нийгмийн даатгал Хөдөлмөр халамж үйлчилгээ, Санхүү, төрийн сан, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжил Татвар, Улсын бүртгэл, Замын цагдаа, Онцгой байдлын хэлтэс болон Газар зохион байгуулалтын албаны төлөөллүүд оролцсон байна.
Булган аймгийн прокурорын газраас “Прокурор ажилтны үйл ажиллагааны хараат бус, бие даасан байдлыг хангах”, “Прокурор, ажилтны ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, аюулгүй байдлыг хангах” сэдвийн хүрээнд прокурор, ажилтнуудад сургалт зохион байгуулж “Прокурорын байгууллага, прокурор, ажилтны аюулгүй байдлыг хангах журам”-ын хэрэгжилтийг аймгийн прокурорын газрын хэмжээнд шалгасан үр дүнг танилцуулжээ.
Дундговь аймгийн прокурорын газраас аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулжээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас “Шүүх, прокурор, мөрдөн шалгах эрх бүхий байгууллагуудаас гаргасан хүний хувийн болон эд хөрөнгийн эрхийг хязгаарласан шийдвэрийн хэрэгжилт”-ийг дүүргийн хэмжээнд судалж, зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авчээ.
Прокурорын байгууллага 2023 оны 3 дугаар сарын 20-ноос 24-ний өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 398 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 1049 гомдол, хүсэлтийг хянан шалгав.
Улсын Ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгээс эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын чиглэлээр “Шихихутаг” их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба